Тагтнаас унах гэж байсан согтуу эмэгтэйг аварчээ
🕔 2016/08/09 12:17
Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 50 дугаар байрны 5 дугаар орц 8-173 тоотод айлын тагтнаас эмэгтэй хүн унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр /2016.08.08/ 16:25 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн зургаан албан хаагч цаг алдалгүй ажиллаж, иргэн С /30 настай, эмэгтэй/ -ийг аварсан байна. Тэрбээр согтуу тагтан дээрээс унах гэж байхад нь Онцгойгийнхон, Цагдаагийн алба хаагч нартай хамтран аюулгүй болгож тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Д.Од
скачать dle 12.0