📅

Төөрсөн 13 хүнийг аварчээ

🕔 2016/11/07 09:05

Төөрсөн 13 хүнийг аварчээ

 

Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллээр арваннэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнийн 02:46 цагт Дархан-Уул аймгийн Орхон сумын гуравдугаар баг Хамар даваан дээр дотроо хоёр хүнтэй "X-TRAIL” загварын автомашины кроп нь эвдэрсэн, тусламж үзүүлнэ үү гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын гурван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн А, Г нарыг аварч, эвдэрсэн автомашиныг зөөвөрлөж Дархан хотын төвд авч ирсэн байна. Мөн Завхан аймгийн Тэс сумын Баян уул багийн Шонтой мөргүү гэдэг газар иргэн М-ийн "X-TRAIL” загварын улсын дугаартай автомашин цасанд суусан гэсэн дуудлага арваннэгдүгээр сарын 5-ны 20:01 цагт ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж зургаан иргэнийг хөлдөж осгох эрсдэлээс авран хамгаалжээ. 

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр гэдэг газар "PRADO” загварын автомашинтай таван хүн Дархан-Уул аймаг руу өчигдөр 19:00 цагт гараад сураггүй байна гэсэн дуудлага урьд шөнө 00:48 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?