📅

Дархан хотод дулааны үйлдвэр барина

🕔 2015/12/25 09:40

Ахуйн хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх 2,5 Мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцын шавыг тавилаа

Энэ сарын 23-нд шавыг нь тавьсан цахилгаан станцын барилгын ажил ирэх 3-р сараас эхлэх бөгөөд 2016 оны 9 дүгээр сар гэхэд бүрэн ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн байна. Станцын ажил эхлэхэд дагаад 50 орчим ажлын байр шинээр бий болох аж.

"Ахуйн хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх 2,5 Мвт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах тухай хамтын ажиллагааны гэрээ"-нд Дархан-Уул аймаг, "Сектех" групп, БНСУ-ын "Чангва Энержи" компаний төлөөллүүд 2014 онд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

Төсөл 19 жилийн хугацаанд хэрэгжихээр гэрээнд тусгагдсан бөгөөд 20 сая ам доллар зарцуулагдах тооцоо судалгаа гарчээ.Энэ тухай "Сектех” ХХК-ийн захирал Л.Бат-Өлзий, БНСУ-ын "Чангва Энержи” компанийн гүйцэтгэх захирал Юн Дон Хён нар орон нутгийн телевизүүдэд өгсөн ярилцлагандаа онцолсон байна.

Хог хаягдлыг баялаг болгон хувиргах, Монгол улсын аж үйлдвэрийн салбарт түүх болон бичигдэх өндөр технологи бүхий анхдагч үйлдвэрүүдийн нэг ийнхүү Дархан-Уул аймагт байгуулагдахаар болжээ.

Эх сурвалж: Дархан сумын ЗДТГ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?