Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгдөг
Хүний эрхийн Үндэсний комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих байгууллага мөн бөгөөд хүний эрхийг сахин хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хүний эрхийн болон хууль зүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд 2015 онд Дархан-Уул аймагт 67 иргэнд 2079 минутын хууль зүйн зөвлөгөө өгсөнөөс
Хөдөлмөрлөх эрхийн асуудлаар 17 иргэн
Өмчлөх эрхийн асуудлаар 11 иргэн
Гэр бүл цуцлалтын асуудлаар 8 иргэн
Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар 5 иргэн
Халдашгүй чөлөөтэй байх эрхийн асуудлаар 4 иргэн
Хууль зүйн туслалцаа авах эрхийн асуудлаар 3 иргэн

Бусад асуудлаар 19 иргэн хандсан байна.
Хэрвээ танд хүний эрхийн болон хууль зүйн зөвлөгөө шаардлагатай бол Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст хандах боломжтой бөгөөд Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэнтэй 7037-0722 утсаар болон Монгол-Алт ХК-ийн 106а тоот өрөөнд биечлэн хандаж зөвлөгөө аваарай.