📅

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР “ШАРИЛЖГҮЙ ДАРХАН” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

🕔 2017/06/07 12:36

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР “ШАРИЛЖГҮЙ ДАРХАН” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

 

Дархан-Уул аймгийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог ургамалтай тэмцэх, хүрээлэн буй орчныг сайжруулах, ургамлын тоосжилтоос үүсч байгаа харшлын өвчнийг бууруулах зорилгоор "Шарилжгүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд өнөөдөр /2017.05.31/ танилцуулсан. Уг хөтөлбөрийг Тэргүүлэгчдийн хурлаас баталсан бөгөөд хэд хэдэн саналыг тусгах үүрэг өгсөн юм.Аймгийн хэмжээнд ургаж байгаа ургамлын 75% хувийг шарилж, луулийн төрлийн ургамал эзэлдэг бөгөөд нийт 131 га талбайд шарилж лууль болон бусад хөл газрын ургамал ургаж байна. Үүнд нийтийн эзэмшлийн эзэнгүй талбай-86га, нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын эзэмшлийн-29га, Баг,Сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн 16 га-д тус тус ургаж байна.

Хаврын улиралд шарилж, лууль болон бусад хөл газрын ургамал цэцэглэж, дохиурын тоосовч задран тоосоо гөвөх үед салхиар тарсан жижиг /10-35 мил.микрон хэмжээтэй/ тоосны мөхлөгүүд агаарын 1см.кв талбайд 50мил.микроноос дээш тархсанаар амьсгалын зам, арьсны салстыг хэт мэдрэг болгож, харшил үүсгэх нөхцөл, шалтгаан болдог. 2015 онд аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хийсэн судалгаагаар нийт хүн амын 62.5% нь шарилж, лууль, улиас, ургамлын тоос, мөн амьсгалын замын ургамлын гаралтай харшилтай гэсэн тоон үзүүлэлт гарсан.

Шарилжгүй Дархан дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэн, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Хөдөө аж ахуйн их сургууль болон энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран судалгааны ажлыг хийх төлөвлөгөөг боловсруулах байгууллагуудын хариуцан хийх ажлыг нарийвчлан төлөвлөх, судалгаанд үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн алба, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Сумдын Засаг даргын Тамгын газар нь тогтоосон хугацаанд бүх нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж устгалыг хийх, гүйцэтгэлд хяналт тавих, Хогтолт, шарилж ихтэй талбайд машин техник ашиглан хүн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй гербицид цацаж устгах зэрэг ажлууд зохион байгуулах юм.

2020 он хүртэл үргэлжлэх уг хөтөлбөрийн үр дүнд ногоон байгууламж нэмэгдэх, Иргэд эрүүл аюулгүй цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдэж харшлын гаралтай өвчлөл буурах, иргэдийн оролцоо нэмэгдсэнээр хандлага өөрчлөгдөн ногоон байгууламжийг хамгаалах, хайрлах зэрэг хариуцлага дээшлэх, тохижилт үйлчилгээ, ногоон байгууламжийг эзэнжүүлснээр ашиглалт, хамгаалалт сайжрах юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?