📅

“Шарилжгүй Дархан” хөтөлбөр үргэлжилж байна

🕔 2016/08/24 09:25

“Шарилжгүй Дархан” хөтөлбөр үргэлжилж байна

 

Дархан хотын ойн баярыг угтаж аймгийн хэмжээнд нэлээдгүй ажил өрнөж байгаагийн нэг нь "Шарилжгүй Дархан” хөтөлбөр билээ. Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээс эхлэн иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй байсан ажилгүй иргэдийг түр хугацаагаар ажлын байраар хангаж чадсан. Өнөөдөр нэг сарын турш үргэлжилж байгаа шарилж хөтөлбөрийн хүрээнд устгасан хогийн ургамалыг татан зайлуулах ажлыг эхлүүлээд байна. Шарилж хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг даргын зүгээс зургаан автомат хадуур, 20 гаруй энгийн хадуур, хайчаар хангаж өгсөн бол бусад аж ахуй нэгж байгууллага болон хэлтэс албадууд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан машин техник хүн хүчээр тусалж байгаа ажээ.

“Шарилжгүй Дархан” хөтөлбөр үргэлжилж байна

 

Энэ эрчээрээ гурван жил үр дүнтэй тэмцэхэд Дархан хот шарилжаасаа бүрэн салах боломжтой гэдгийг холбогдох мэргэжлийн хүмүүс хэлж байна Тиймээс аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэд Үндсэн хуулинд заагдсан журамт үүргээ ухамсарлаж хамтдаа шарилжаа цэвэрлэхийг уриалж байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?