📅

Бразилын нийслэлд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 50 орчим хүн гэмтэж бэртжээ

🕔 2017/05/25 11:13

Бразилын нийслэлд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 50 орчим хүн гэмтэж бэртжээ

 

Бразилын Ерөнхийлөгч Мишель Темерийг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаалын үеэр наад зах нь 49 хүн гэмтэл бэртэл авсан тухай нийслэлийн Холбооны тойргийн засгийн газрын Олон нийтийн аюулгүй байдлын департамент мэдээлжээ.


Эрх баригчдын мэдээлснээр, 7 хүнийг төрийн байгууллагын эд хөрөнгийг эвдлэн сүйтгэсэн, цагдаа нарын шаардлагыг биелүүлээгүй, хууль бусаар зэвсэг хадгалсны учир баривчлан саатуулжээ.

Жагсагчдын тавьсан галд холбооны гурван ч яам, албан газар өртсөн байна. Тухайлбал, Хөдөө аж ахуйн яам, Төлөвлөлтийн яам, Соёлын яамны барилгууд галд өртсөн ба галыг бүрэн унтраажээ.

Бас хэд хэдэн албан газрыг тонон дээрэмджээ. Жагсагчид ХАА-н яамны барилгаас компьютеруудыг нь гарган хаяж, Сангийн яам, Аялал жуулчлалын яам, Тээврийн яамны цонхыг нь хагалан дотроос нь хулгайлж авсан албан бичиг баримтуудыг тараан хаяжээ. Үүнээс урьтан холбооны яамдын ажилтнуудыг бүгдийг нь яамдын байрнаас гаргасан байна. Бразилын Батлан хамгаалах яамны сайд Раул Жунгманн мэдэгдэхдээ, засгийн газрын байруудыг хамгаалахад цэрэг армийг дайчилна гэлээ.

Армийн цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, их дуу чимээ гаргадаг гранат хэрэглэсэн байна. Хамгийн багаар бодоход 35 мянган хүн "Гурван засаглалын талбай” гэдэг нэртэй талбайд цугларан эсэргүүцлээ илэрхийлжээ. Уг талбай дээр Үндэсний конгресс буюу парламент, Холбооны дээд шүүх, мөн төрийн тэргүүний ажлын байр болох "Планалту" ордон” байрладаг байна. Хууль сахиулагчид жагсагчдыг засаг захиргааны байр руу орохоос сэргийлэн хаалтууд тавьсан боловч жагсагчид хамгаалалтыг сэтлэн дотогш нэвтэрсэн байна.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?