📅

Риод Португалын сайдыг дээрэмджээ

🕔 2016/08/08 15:38

Риод Португалын сайдыг дээрэмджээ

 

Рио-де-Жанейрод Португалын Боловсрол, спортын сайдыг хутга тулган дээрэмдсэн хэрэг гарсан гэж Бразилын цагдаа нар мэдээлэв.Азаарсайд бэртэж гэмтээгүй аж. Цагдаа нарын мэдэгдсэнээр, бямба гарагт Ипанема наран шарлагын газрын ойролцоо Португалын сайд Тьягу Брандао Родригест хоёр этгээд хутга тулгаж, түүний бэлэн мөнгө болон гар утсыг дээрэмджээ. Ипанема наран шарлагын газрын дагуу гадаадын жуулчдад зориулсан зочид буудлууд байдаг аж. Хэрэг гарснаас хойш удалгүй дээрэмчдийн нэгийг нь цагдаа нар баривчилсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, сайд дугуйн уралдаан үзсэнийхээ дараа зочид буудал руугаа буцаж явж байжээ. "Рио-2016” зуны Олимпын наадамд оролцож буй гадаадын тамирчид болон зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд тус хот даяар аюулгүй байдлыг чангатгажээ.

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?