📅

”Эгшиглэнт чимээ” хамтлагт ирсэн ээлжит шагнал

🕔 2015/12/16 12:56

 

"Авьяаслаг монголчууд шоуны ялагчаар тодорч, 100 сая төгрөгийн эзэн болсон "Эгшиглэнт чимээ" хамтлагийнхныг өнөөдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзлаа.  БСШУ-ны сайд тэдэнд "Шилдэг сурагч” батламж, гарын бэлэг гардуулсан байна.

 

Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр "2012 онд анх намайг сайд болоход С.Жамъянхорол багш "Сонсголгүй хүүхэд гэж байдаггүй. Сонсгол нь хөгжөөгүй хүүхэд л байдаг. Түүнийг нь зассанаар хүүхдийн бусад чадварууд зэрэг хөгждөг” гэж хэлж байсан. Хүүхэд бүрийг хөгжүүлж болдог гэдгийн тод жишээ бол манай С.Жамъянхорол багш” гэв.

 

Харин С.Жамъянхорол багш "Хүүхэд бүр ямар нэг авьяастай. Түүнийг нь нээж, хөгжүүлэх л чухал. 2012 оноос хойш "Зөв Монгол хүүхэд”, "Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдээ бэлдэж уралдаанд орсон. Нэгдүгээр байранд орсондоо маш их баярлаж, шавь нараараа бахархаж байна. Мөн Гавьяат багш хэмээх эрхэм цолд тодорхойлсон Л.Гантөмөр сайдад баярлалаа” гэсэн юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?