📅

Залуусыг дэмжих төрийн бодлоготой болно

🕔 2015/10/29 14:51

Монгол бол залуусын орон.  Ажил , гэрээсээ гарч хэдхэн алхам явахад л монголын ирээдүй болсон залуустай зөрөн өнгөрнө.  Хүн амын олонхийг бүрдүүлдэг залуусын ирээдүй гэгээтэй байж гэмээнэ Монголын ирээдүй сайн, сайхан байх нь дамжиггүй. Гэтэл төр засгаас залуучуудын талаар баримтлах нэгдсэн бодлого байхгүй гэвэл хилсэдсэн болохгүй.  Хэн бүхний анзаардаггүй, анзаарсан ч хайхардаггүй энэ асуудлыг НАМЗХ  анхааралдаа авч, "Залуусын хөгжлийн санаачилга 2030" хэмээх цогц бодлого хэрэгжүүлэхээр болжээ.  НАМЗХ  ч  нийслэлийн дүүрэг, 21 аймагт 1000 залуусын уулзалт зохион байгуулж, тэдэнд ямар асуудал, бэрхшээл тулгарч байгааг бодит байдал дээр нь очиж танилцсан. Үүний үр дүнд залуусын амьдралд ойр 21 санаачилгыг гаргаж ирсэн байна.  Энэ санаачилгын талаар НАМЗХ-ны eрөнхийлөгч Г.Тэмүүлэнгээс тодруулахад, "Их, дээд сургууль төгссөн залуусын 50 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн зах зээл дээр гараад ажлын байр олддоггүй эмгэнэлтэй гэж болохоор нөхцөл байдал бий болсон. Хөгжлийн бэрхшээлтэй залууст чиглэсэн бодлого манайд огт байдаггүй. Тэд сурч боловсрох, ажлын байртай болох боломж бараг байхгүй. Улсын хэмжээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 52 төв байхад хөгжлийн бэрхшээлтэй залууст зориулсан сургалтын орчин, сургалтын хөтөлбөртэй газар нэг ч байдаггүй. Энэ мэтийн олон асуудлыг "Залуусын хөгжлийн санаачилга 2030”-даа тусгалаа. Намын дэргэдэх залуучуудын байгууллагын хувьд МАН-д энэ санаачилгаа тавина. Мөн төрийн эрх барьж байгаа намуудад, цаашид эрх барих боломжтой намуудад "Залуусын асуудлыг шийдвэрлэх цогц бодлогыг аваад яваач. Төр засгийн эрх баривал энэ цогц бодлогыг хэрэгжүүлээч” гэсэн хүсэлт тавина. Эхлүүлсэн ажил маань үр дүнд хүрч, залуусын талаар баримтлах цогц бодлоготой болбол хэрэгжилтэд нь хяналт тавьдаг, уялдаа холбоог нь хангадаг төрийн бүтэц байх хэрэгтэй. Залуучуудын асуудал хариуцсан яам, агeнтлагтай байхад ч болохгүй зүйлгүй. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үeд яам, агeнтлагтай болъё гэж шаардахгүй. Засгийн газарт, Eрөнхий сайдын дэргэд залууст хандсан бодлогын хэрэгжилтэд хяналт тавих бүтэц, ажлын албыг 2016 оноос байгуулах талаар ажиллана” гэсэн юм. 

МАН-ын "Бид хамтдаа" үндэсний форумын хүрээнд  Хүүхэд, залуучуудад тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого" салбар хуралдааны үеэр НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн  залуусын хөгжлийн санаачилгаа танилцуулж, УИХ-ын гишүүн О.Содбилэг болон гавъяат багш судлаач Ц.Түвшинтөгс нар илтгэл тавьж, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг хурал даргалсан  юм. Уг салбар хуралдаан хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачид, багш сурган хүмүүжүүлэгч, оюутнууд, төрийн албан хаагч гээд салбар, салбарынхан хүрэлцэн ирсэн байлаа. Тэд ийм форум зохион байгуулж МАН-д талархаж байгаагаа хэлж байлаа. Салбар хуралдааны үеэр хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг Б.Жавзанхүү залууст хандан гэр бүлээ хариуцлагатай төлөвлөхийг уриалсан. Учир нь гэр бүл салалтаас үүдэн хүүхэд хохирогч болж буйг ч учирлав.  Эцэг эхийнхээ хайр энэрэлд өсч торних учиртай бяцхан үрс гудамж, талбайд хоног төөрүүлж, буруу замаар будаа тээх харамсалтай тохиолдол ч олонтаа гарч байгаа ажээ. Тиймээс зарим хүүхэд "Аав худалч, ээж хэрүүлч" гэж гэр бүлээ цөөн үгээр тодорхойлдог ажээ.  Харин залуусын хувьд гар дээр авч байгаа цалин аж амьдралд төдийлөн хүрэлцэхгүй байгааг хэлж байсан. Төрийн албанд ажилд орох гэхээр доод тал нь хоёр жилийн ажлын туршлагатай байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Дөнгөж сургуулиа төгсч  байгаа оюутнуудыг туршлагагүй гэдэг шалтгаанаар  ажилд авахаас татгалздаг гэдгийг ярьж байв. Юутай ч залуусын өмнө тулгардаг энэ мэтчилэн бэрхшээлийг НАМЗХ-ны "Залуусын хөгжлийн санаачилга 2030"-д цогцоор багтаж байгаа ажээ. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?