📅

ТӨСӨВ ТОДОТГОСОН НЬ

🕔 2017/04/17 10:54

ТӨСӨВ ТОДОТГОСОН НЬ

 

Хавтгайрсан халамжийг хазаарлах алхмын эхлэл энэ удаагийн тодотгол болж байна.

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага энэ оны төсвийг тодотгосноор ОУВС-гийн хөнгөлөлтгэй зээлийн хөтөлбөрт орох үүд нээгдэв. Харин Засгийн газар өмнөх өрийг өөр нэг өрөөр солих боломжоо нэмэгдүүлж байна. Энэ удаагийн тодотголын гол зорилго энэ. Улмаар улсаа өрийн дарамтаас гаргаж, эдийн засгийн бодит өсөлт авчрах үүргийг "Мэргэжлийн” кабинетийнхан хүлээж байна. Өнгөрсөн хугацаанд согтууруулах ундаа, тансаг зэрэглэлийн автомашины худалдаа зэрэг хөнгөлөлтийн буянаар цэцэглэсэн салбаруудад зохих ёсны татварыг нь тавьж, хавтгайрсан халамжийг УИХ-ын дэмжлэгтэйгээр хязгаарлаж чадлаа. Засгийн газар ажлаа авсан даруй Монголын эдийн засаг эрчимт эмчилгээний тасгийн орон дээр хэвтэж буйг зарласан билээ. Ингэхдээ дотоод нөөц бололцоогоо дайчлан орлого нэмэгдүүлэх арга зам хайсан. Энэ нь татвар төлөх боломжтой хэдээсээ ахиухан татах шийдэл байсан юм.

 

Тухайлбал, тансаг хэрэглээний татварыг нэмэх асуудлыг өнгөрсөн намрын чуулганаар УИХ-д оруулж ирсэн ч эрх баригчдын бүлэг улс төрийн шийдвэр хэмээн унагасан. Тэгвэл ОУВС-гийнхан Монгол Улсын эдийн засаг нөхцөл байдадд тавьсан онош Засгийн газрын анхны дүгнэлтгэй бараг таарчээ. Тиймээс олонхийн бүлэг наанаа эсэргүүцсэн ч цаанаа татвар нэмэх асуудалтай эвлэрэв. Гэвч жил орчмын хугацаа алдахад ОУВС-гийн босго өндөрсөж, хөтөлбөрийн шаардлага өөрчлөгдсөн нь нийгмийн бүх давхаргад шууд болон шууд бусаар үйлчлэх татварууд байлаа. Мөн хавтгайрсан халамжийг ч танах асуудал өнгөрсөн намар хөндөгдсөн.

 

Үүнийг гаргалгаа нь хүүхдийн мөнгийг нийт өрхийн 40 хувьд олгох дээр тулаад зогсохоор болж, сонгуулийн өмнө төрдөг "Оюуны 70”, "Сайн хөтөлбөр” гэх мэтийн амлалтаас татгалзсан явдал. Олон улсын байгууллагуудаас хийсэн судалгаа, санал болгож байгаа дүгнэлт, зөвлөмжид үе үеийн Засгийн газар халамжийн хөтөлбөрүүдийн зарцуулалт, хуваарилалтын үр ашгийг сайжруулах шаардлагатайг онцолж ирсэн. УИХ төсөв хэлэлцэх бүрт халамжийг зорилтод бүлэг рүү чиглүүлэх асуудал хөндөгдөг ч хэрэгжихгүй өнөөдрийг хүртэл хавтгайрсан юм. Тэгвэл энэ удаагийн төсвөөс эхлэн төр халамжаа хэрэгтэй нэгэн рүү нь чиглүүлэх бодлого баримталж эхэллээ. Ерөнхийдөө 1990 оноос хойш хавтгайрсан халамжийг хазаарлах алхмын эхлэл энэ удаагийн тодотгол болж байна. УИХ ч "Ард түмний унаа "приус”-ын татварыг нэмлээ, айлын хүүхдийг алаг үзэв” гэх мэт популизмаас ангид байж чадлаа. Энэ нь хэлэлцүүлгийн үед анзаарагдсан.

 

Сонгуулийн жилийн төсөв батлагдахдаа анхны төсөлтэй харьцуулахад хавагнадаг жамтай. Тодогголоор бүр түнтийдэг. Тэгвэл энэ удаагийн тодотголоор эсрэгээрээ агшив. Учир нь гишүүд тойргийн сонгогчдодоо "оноо” авч чадсангүй. Эдийн засгийн хямрал тийм нөхцөл боломж ч байсангүй. Нөгөө талаар Засгийн газар гарцаагүй зүйлсэд оруулах хөрөнгөө тусгасан гэх тайлбарыг хэлэлцүүлгийн явцад өгч байсан. Өнгөрсөн жилүүдийн жишгээр нэгдсэн чуулган, Байнгын хорооны хуралдаан дээр сумын иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэх "соёлын төв”, "спорт цогцолбор”-ын санхүүжилтийг төсөвт суулгаж өгөхийг нэг биш нэлээд хэдэн гишүүн тавьж харагдана лээ. Харин гишүүдийн олонхи эдийн засгийн нөхцөл байдал, ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарласан нь олзуурхууштай. Тухайлбал, Төсвийн байнгын хорооноос Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслөөс зарлага болон цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардлыг 26 тэрбум төгрөгөөр бууруулсан. Мөн энэ онд төсөл арга хэмжээ санхүүжүүлэх дүнг 17.9 тэрбум төгрөгөөр хасчээ. Улмаар төсвийн орлогыг зургаан их наяд, зардлыг 8.7 их наяд байхаар батлав. Харин алдагдал нь 2.7 их наяд төгрөг байхаар тооцсон нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 59,7 тэрбум төгрөгөөр буурсан дүн болж байна.

 

Засгийн газрын хамрагдахаар зорьж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 5.5 тэрбум ам.доллар Монголд орж ирнэ. Үүний 1.6 тэрбумыг нь төсвийн алдагдлыг нөхөх, Монголбанкны валютын нөөцийг зузаатгахад зарцуулах бол үлдсэн хэсгээр нь эдийн засаг үр өгөөжөө өгөх төсөл хэрэгжүүлэхээр тооцсон. Зээлийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон упс, БНСУ зэрэг хэд, хэдэн эх үүсвэрээс босно. Энэ хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад айлчлахдаа 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохироо хийгээд ирсэн. Үүнийг 2017, 2018 оны төсвийн аддагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Мөн БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.доллар, Туркээс 700 орчим сая ам.долларын зээл авахаар болоод байгаа юм. Зэалийн ерөнхий нөхцөл 20-аас дээш жилийн хугацаатай, хоёроос бага хувийн хүүтэй гэж байгаа.

 

Өмнө нь олон улсын зах зээлээс босгосон бондын хүүтэй харьцуулахад хамаагүй хямд эх үүсвэр бөгөөд өвдөр хүүтэй Засгнйн газрын бондоор төсвийн алдагдлыг нөхөж байгааг зогсоож, мөн бага хүүтэй зээлээр тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бололцоо нээгдэж буйгаараа ач холбогдолтой. Иймээс ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд бэлтгэж төсвөө яаралтай горимоор буюу бидний харснаар шөнө дөлөөр тодотгосон хэрэг. Гурван жилийн хугацаатай дээрх хөтөлбөрийн төгсгөлд улс алдагдахгүй ажиллаж эхлэхийн зэрэгцээ улсаа өрнөөс гарахаар тооцсон. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлт эргэж ирнэ гэж харсан бөгөөд төсвийн тодотгол тусгасан тооцоол бүрэн дүүрэн хэрэгсэн тохиолдолд Монгол Улсын эдийн засаг энэ жил хасах 0.2 хувиар агшина. Харин 2018 оноос сэргзж 1.8 хувь, 2019 онд бүр 8.1 хувийн хурдацтай өсөлт үзүүлэхээр төсөөлсөн юм.

 

ТАТВАР ИНГЭЖ НЭМЭГДЭНЭ

Төсвийн тодотголын дагуу автомашин, хадгаламжийн хүүгийн орлого, тамхинд ногдуулах татвар хамгийн эхэнд буюу ирэх сарын 1-ний өдрөөс нэмэгдэх нь.

 

Сууцлын автомашины хөдөлгүүрийн баггаамж, насжилтаас хамааруулж, 40-250 хувиар онцгой албан татварын хэмжээг нэмнэ. Ингэснээр үйлдвэрээс гараад 10 дээш жил болсон автомашины импорт буурна гзж үзсэн байна. Уг зохицуулалтыг хийснээр сууцлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр өсч, 57.3 тэрбум төгрөгт хүрнэ гэж төсөөлөөд байгаа юм.

 

Хадгаламжийн хүүгийн орлогод их, бага хэмжээгээр ялгалгүй 10 хувийн татвар ногдуулав. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авснаар төсвийн орлого 2017 онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 67 тэрбум төгрөг, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Татварын ногдуулалтыг нэг удаа хийх замаар төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

 

Импортын тамхины татварыг дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тултал нэмэгдүүллээ. Тодруулбал, импортын

тамхины таван хувийн гаалийн албан татвар ирэх сараас 20-30 хувь болон өсөхөөр хуульчлагдлаа. Ингэснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж. Импортын тамхины нэр төрлөөс хамаарч татварын ногдуулалт гурван өөр байна.

ИРЭХ ДОЛДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН НЭМЭГДЭХ ТАТВАР 

Шатахуун, түлшний онцгой албан гатварыг хоёр үе шатлалтай нэмэгдүүлнэ. Тодруулбал, 2016 оны сүүлээр Засгийн газар жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор автобензин, дизелийн түлшний албан татварын хэмжээг хоёр удаа бууруулсан. Тагварын хэмжээг бууруулснаар 210 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурах байсныг буцаах замаар 118.6 тэрбум төгрөг төвлөрүүлзхээр тооцсон байна. Татварыг нэмэгдлийг ирэх долдугаар сарын 1-нээс эхлүүлж, аравдугаар сарын 1-нд дахин өсгөхөөр төсөвт тусгагдлаа.

 

Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх үе шатлалтайгаар нэмэгдүүлэхээр хуульчлав. Ингэхдээ ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг энэ онд тус бүр долоон хувь, ирэх жил тус бүр найман хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байна. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10.0 хувиас, 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байх аж.

 

2018 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН НЭМЭГДЭХ ТАТВАР

Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар дөрвөн шатлал бүхий татвар ногдуулна. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84 мянган төгрөг байгааг 2018 онд 120.0 мянган төгрөг, 2019 онд 160 мянган төгрөг, 2020 онд 200 мянган төгрөг, 2021 онд 240 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх юм. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 240 мянган төгрөг болгож нэмэгдүүлснээр сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувиар, сарын дөрвөн сая төгрөгийн орлогод 15.1 хувиар татвар ногдож байна. Татварын нэмэгдлийг үүсгэснээр 2017 онд төсвийн орлого 43 тэрбум төгрөг, 2018 онд 88 тэрбум төгрөг, 2019 онд 84 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх аж.



Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?