📅

Засаг дарга иргэдтэй уулзлаа

🕔 2015/12/11 17:18
 
Аймгийн Засаг дарга 7 хоног бүрийн 5 дахь өдөр 15:00 цагт иргэдтэй уулзалт хийдэг бөгөөд өнөөдөр /2015.12.11/ 10 гаруй иргэнтэй уулзаж тэдний санал хүсэлтийг хүлээн авлаа.

Эдгээр иргэдийн нэг болох 11 дүгээр багийн ахмад иргэн Д.Цэдэв дараах асуудлуудыг тавьсан юм. Тэрээр "Ухааны тэнхлэг” авто сургуулийг 3 дахь жилдээ ажиллуулж байгаа ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулан одоогоор 17 ХБИ-ийг жолоочоор төгсгөж зарим нь аж ахуйн нэгжид жолоочийн ажил эрхэлдэг байна.

Тус авто сургууль Эко Нос ХХК-ийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг ч ХБИ-дээс маш бага төлбөр авдаг учраас түрээсийн төлбөрийн өрөнд ороод байгаа юм байна.Иймд сургалтаа явуулах байр сууцны асуудалд анхаарал хандуулахыг хүсэв.

Мөн иргэн Д.Цэдэв гуай төрөөс ХБИ-дэд үзүүлдэг түлээ, нүүрс , хувцас зэрэг эд материалын дэмжлэг нь тухайн үедээ л хэрэглэгддэгээс төдийлөн ХБИ-ийн амьдрал ахуй дээшилдэггүй харин мэргэжил олгох асуудал чухал байгааг дурьдаад сургалтаа өргөжүүлж авто цахилгаан, гэр ахуйн цахилгаан, компьютерийн анхан шатны сургалтыг ХБИ-дэд зориулан явуулах ажлыг дэмжихийг аймгийн Засаг даргаас хүссэн байна.

Аймгийн засаг дарга А. Энхболд ирэх оны 1 дүгээр сард холбогдох хэлтэс агентлагийн дарга нартай хамт "Ухааны тэнхлэг” ХБИ-ийн авто сургуулийн үйл ажиллагаатай танилцаж боломж нөхцлийг судлан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?