📅

Дархан бэр

🕔 2017/01/30 09:30

Гурван хүү дарааллан төрүүлсэн бэр хадам аавын дайтай хүндлэгддэг. Гурван хүү төрүүлснээрээ тэр айлын удмынх нь бүх муу муухай урьд хожид хийж байсан нүгэлийг х
ааж өгдөг гэж үзэж хадам аавын дайтай хүндэлдэг юм байна. Иймээс цагаан сараар хүртэл ахмад настангууд нь дархан бэрдээ ирж золгодог байсан гэнэ. Одоо л энэ уламжлалыг мэдэхгүй, тоохгүй байгаа болохоос биш бүр дархан бэрээ эс хүндэлвэл өвөг дээдэс хилэгнэж муу байдаг гэнэ шүү.
Хормой доороо 3 эр унагаасан Дархан бэр хоймор голлон сууж , хэрэг хэлэлцэх, асуудлыг шийдхэд оролцож болдог , дал барьж идэж , далны хуудас тарааж , нэг үгээр бүрэн дархлагддаг эртний ёс бий. Засаг ноёны дархан бэр хошууныхаа хэргийг хадам аавтайгаа хэлэлцэж байсан түүх бий. 5 хүү төрүүлсэн эмэгтэйг "Лус дархалсан бэр" гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн гардаггүй овоонд гарч болдог. Байгаль хүртэл хүлээн зөвшөөрдөг гэсэн үг.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?