📅

Дархан-уул аймагт гурван ихэр нярай мэндэллээ

🕔 2016/06/13 12:57

 

Дархан хотын иргэн н.Батбаярын гэр бүл гурван ихэр хүүхэдтэй боллоо. Түүний эхнэр н.Эрдэнэтан энэ сарын 8-ны өдөр 9 цаг 8 минутад Улаанбаатар хотноо гурван ихрээ төрүүлсэн байна.

Төрөлт хэдийгээр 7 сарын 20 өдөр гэж төлөвлөгдсөн ч ихрүүдийн болон ээжийн биеийн байдлаас шалтгаалан энэ сарын 8-ны өдөр ийнхүү кисвэр хагалгаагаар гурван ихэр мэндэлжээ.

Дархан хотын уугуул иргэд болох н.Батбаяр, н.Эрдэнэтан нар ийнхүү хоёр хүү нэг охиноор ам бүл нэмсэн юм. Тэдний том хүү энэ жил 17 нас хүрч харин удаах охин 11 настай гэнэ. Олон жилийн дараа бие давхар болж тэгэхдээ бүр гурван ихэр хүүхэдтэй болсондоо туйлын ихээр баяртай байгаагаа ихрүүдийн аав ээж бидэнтэй хуваалцсан юм. Монголын үрс маш олон болтугай.

Эх сурвалж:Darkhan.gov .mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?