📅

С.Эрдэнийн ЭЭЛЖИТ НҮҮДЭЛ

🕔 2017/01/24 09:55

С.Эрдэнийн ЭЭЛЖИТ НҮҮДЭЛ

 

Чингисийн символыг гол дүрээ болгосон Ардчилсан намд тав хоногийн дараа шинэ цагийн ‘Тэмүүжин төрнө”. АН-ын дарга З.Энхболд Алунгоо эхийн домгийг санагдуулам нэр дэвшигчдэд тус бүр таван сум атгуулан үдэж өгснөөс хойш даруй cap гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Баян-Өлгий аймгийнхан сумтай нэр дэвшигчийг ташууртай болгосныг эс тооцвол АН-д шинэчлэл хийж, хаалга үүдээ онгойлгох цаг болсныг дор бүрнээ хэлж буй. Гагцхүү АН хаалгаа нээж, өрхөө татах уу, хэсэг бүлэг хүний хувийн өмч биш нийт гшпүүд дэмжигчдийнхээ нам болох уу гэдэг нь энэ сарын 29-нд буюу ирэх амралтын өдрийн сонголтоор баталгаажих учиртай ч зарим талаараа намын даргын сонгууль цэвэр шударгаар явах уу гэсэн эргэлзээ бас хардлага нийгэмд төрөөд байна.

 

Учир нь, аман дээрээ 180 мянган гишүүнтэй хэмээдэг АН шинэчилсэн бүртгэлээ хийхэд ердөө арван хувь буюу 18-хан мянган хүн хамрагдсан тухай ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлж байсан нь саяхан. Хачирхалтай нь, энэ тоо дөрөв хоногийн хугацаанд 40, 97, 116, бүртгэл дуусахтай зэрэгцэн 176 мянга болж өссөн байдаг. Бүртгэл явуулсан 25 хоногийн хугацаанд арван хувьтай явсан цахим бүртгэл цаг дуусахтай зэрэгцэн гэнэт 176 мянга болж огцом өссөн нь хэний ч гайхширлыг төрүүлэх нь мэдээж. Намын даргын сунгаанд өрсөлдөж буй таван нэр дэвшигч хүртэл уг тоог сонсоод гайхсан гэх.

 

Улмаар шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүдийн нэрсийг тулгах санал тавьсан ч хэн яаж бүртгүүлсэн нь тодорхойгүй өнөөдрийг хүрчээ.

 

Сонирхолтой нь, 176 мянга хэмээх тоог "ХААН” банкинд тушаасан нийт мөнгөний хэмжээгээр хуваан гаргаж ирсэн гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, регистрийн дугаараараа "ХААН” банкинд тушаасан 1200 төгрөгийн төлөлт бүр АН-ын гишүүдийн тоог нэгээр нэмэгдүүлжээ. Гэхдээ эндээс нэг гаргалгаа гарч ирж байна. Монгол Улсын хамгийн их харилцагчтай, өдөр бүр иргэдийн дугаарлалтад дарагддаг банкинд намын гишүүнээр элсэх гэж 40, 60 мянгаараа очиж бүртгүүлнэ гэдэг мэдээж эргэлзээ төрүүлэм. Эсрэгээрээ цахим бүртгэлд ямар нэгэн "но” орсныг өгүүлэх мэт. Ялангуяа нийгмийн даатгалын сүлжээгээр дамжуулж энэхүү тоог өсгөсөн гэсэн хардлага намын гишүүдийн дунд хэдийнэ газар авсан бололтой. Эртнээс бэлдсэн энэхүү жүжгийн дэглээч нь намын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ гэх.

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас сайдынх нь албыг хүртэл хашсан түүнийг энэ салбарт хөл олонтой гэсэн ойлголт нийгэмд хадаатай явдаг. Дан ганц нийгэм ч гэлтгүй парламентын төвшинд ингэж харах хүн олон бий. Жишээ нь, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нэгэнтээ "С.Эрдэнээ Монгол Улсын бүхий л дүүрэг, аймгийн Нийгмийн халамжийн газрын дарга нарыг өөрчилж байсныг санаж байна л даа. Бид одоо таныг ийм дүр гаргаад байхаар гайхаад байх юм. Удахгүй ил болно за юу. Нотолно, нотолчихно за юу, С.Эрдэнэ ээ. Матрын нулимс гаргаад байх хэрэггүй. Удахгүй Монголын нийгэм өөрийг чинь танина. Таниулна” хэмээж байв. Үнэхээр ч Ж.Энхбаяр гишүүний ярьсантай холбогдуулж С.Эрдэнийг харах, хардах хүн олон. Харин тэрхүү ойлголт нь явсаар эцэстээ АН-ын даргын сонгуулийг нийгмийн даатгалын сүлжээгээр хийх гэж байна уу хэмээх эргэлзээг намын гишүүд дунд нь төрүүлж эхэлсэн нь энэ бололтой.

 

Дөнгөж аравхан хувьтай явсан шинэчилсэн бүртгэл огцом 40, 60 мянгаар нэмэгдэж АН-ын 180 мянган гишүүнтэй болгох дөхсөн нь ардаа ямар нэгэн шалтгаантай л байж таарна. Тэгэхэд гишүүн асан Н.Батбаяр ч 10 хувьтай явсан бүртгэл бүр намын даргын сунгааг хүртэл хойшлуулах санал гаргаад бүтээгүй юм билээ. Харин энэ удаад АН-ын даргын сонгуулийг нийгмийн даатгалын сүлжээгээр явуулах нь гэх хардлага жирийн гишүүд дэмжигчдийнх нь дунд төрөөд байна.

 

Хачирхалтай нь, энэхүү хардлагын ард өнөөх л С.Эрдэнэ торойгоод зогсож байгаа нь сонин биш гэж үү. Муу нэрийг хусаад ч арилахгүй гэдэг шиг АН-ын сонгуулийг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга нь С.Эрдэнийн баруун гарын хүн Д.Үүрийнтуяа ажиллаж буй нь энэхүү хардлагыг улам лавшруулж байх шиг.


С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?