📅

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 1 дүгээр сарын 20-нд дуусна

🕔 2016/01/04 16:21

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 1 дүгээр сарын 20-нд дуусна

Дархан-Уул аймгийн хэмжээнд Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 12 дугаар сарын 5-аас 1 дүгээр сарын 20-ны хооронд явагдажбайгаа. Үүнтэй холбоотойгоор аймгийн Цэргийн штабын Нөхөн хангалт, тоо бүртгэл эрхэлсэн офицер, дэд хурандааД.Цэрэнтэй ярилцлаа.

 Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл гэж юу болох, ямар зорилготой явагддаг вэ? 
Цэргийн тоо бүртгэл нь цэргийн жинхэнэ болон бэлтгэл алба хаах үүрэг бүхий иргэний бүртгэл, судалгааны нэгдсэн тогтолцооюм. Тухайн аймаг орон нутгийн дайчилгааны боломжийг тодорхойлох, цэргийн жинхэнэ алба хаах иргэний талааршаардлагатай мэдээллийг бүрдүүлэх , шинэчлэх, тайван болон дайны цагт Монгол улсын ЗХ-ийг бие бүрэлдэхүүнээр  нөхөнхангахад шаардагдах мэдээллийг  бүрдүүлэх, томилгоот үүрэг бүхий иргэд байгууллага аж ахуйн нэгжийн мэдээллийн бийболгох зорилготой.
Иргэд байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо ямар байна?
Иргэд, цэргийн үүрэгтнүүд өөрийн биеэр бүртгүүлэх ёстой байдаг. Харин ААН-үүд ажилчдаа бүртгэлд оролцох нөхцөлболомжийг хангаж өгөх үүрэгтэй. Манай аймгийн хувьд хүмүүсийн оролцоо хэвийн байна. Өнөөдрийн хувьд бүртгэл аймгийнхэмжээнд 50 хувьтай байна.
Тоо бүртгэл ямар хугацаанд явагдах вэ?
Цэрэг, техникийн шинэчилсэн тоо бүртгэлийг  жил бүрийн 12-р сарын 5 наас дараа оны 1-р сарын 20 ны дотор явуулдаг. Манайаймгийн хэмжээнд Засаг даргын 2015.12.14 ний А/381 тоот захирамжаар 12.20 ноос -1.20 ний хооронд явагдахаар заасанбайгаа.
Тоо бүртгэлд ямар хүмүүс бүртгүүлэх вэ, мөн дайчилгааны нөөцөд өөр юу юуг бүртгэдэг вэ?
Дэд,  ахлах офицер 60 нас, дунд офицер, ахлагч  55 нас, эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч 50 нас хүртэл байжболно Дайчилгааны нөөцөд мөн автомашин, буу галт зэвсэг, ердийн хөсөг, түүний тоног хэрэгслийг тоолно. 
Тоо бүртгэлийг хэн, хаана бүртгэх , ямар бичиг баримттай ирж бүртгүүлэх вэ?
Тоо бүртгэлд хамрагдах цэргийн үүрэгтнүүд харьяа баг дээрээ ЦҮҮ, офицерийн үнэмлэх, иргэний үнэмлэхтэйгээ биеэрээ иржбүртгүүлэх шаардлагатай, хуулийн дагуу багийн Засаг дарга биечлэн бүртгэнэ.
Бүртгэлийн хуваарийг дэлгэрэнгүй хэлж өгөөч?
Бүртгэлийн хуваарь нууцлалтай байдаг. Тухайн харьяа газраа иргэд хуваарийн дагуу бүртгүүлнэ.
Тоо бүртгэлд бүртгүүлээгүй цэргийн үүрэгтэнд хүлээх хариуцлага талаар?
Цэргийн тоо бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй,дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг,нийслэлийн Засаг дарга, цэргийн штабын дарга  50000 хүртэл төгрөгөөр, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга 10000 хүртэлтөгрөгөөр торгоно.
Эх сурвалж: darkhan.gov.mn


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?