УИХ дахь эмэгтэй гишүүдийн паян дуусахгүй нь ээ. Бохь зажилна, хурал дээр хоол цай эргүүлнэ, сүүлдээ бүр хаана суухаа ч мэдэхгүй будилж явдаг бололтой юм. Эрэгтэй гишүүдийг ийм үйлдэл гаргасан бол архи уужээ л гэж шүүмжилмээр. Гэвч Б.Ундармаа /Бишрэлт/ гишүүн арай ч архи уучихаад манарч явахгүй байлгүй даа. Ямартай ч гаригаа болж андуурчихсан явна аа. Түүний суудал уг нь УИХ-ын гишүүн А.Сүхбатын хажууд байсан санагдах юм. Тэгсэн мань хүн төөрч будилж явсаар Н.Амарзаяа гишүүний хажууд суучих юм. Ээ дээ энэ хүүхнүүд үү. Яана даа, яана.