📅

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Олимпийн тосгонд ирлээ

🕔 2016/08/15 10:15

 

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Рио-с 100км зайд байрлах Волта баазад бэлтгэлээ хийж байгаад Олимпийн тосгонд очжээ. Рио-де-Жанейро хотын "Olympic Training Center – Hall 3” спортын ордонд болох Зуны олимпийн наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд 68 орны 349 бөх 18 багц медалийн төлөө өрсөлдөх юм. "Рио-2016” наадмын чөлөөт бөхийн барилдааны хуваарийг хүргэе.

 

Наймдугаар сарын 17, Лхагва гариг

Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 58, 69 кг-ын жингүүдийн барилдаан

• 10.00 - 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

• 16.00 – 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 18, Пүрэв гариг

Эмэгтэй чөлөөт бөхийн 53, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан

• 10.00 - 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

• 16.00 – 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 19, Баасан гариг

Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 74 кг-ын жингүүдийн барилдаан

• 10.00 - 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

• 16.00 – 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

 

Наймдугаар сарын 20, Бямба гариг

Эрэгтэй чөлөөт бөхийн 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан

• 10.00 - 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

•16.00 – 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 21, Ням гариг

Эрэгтэй чөлөөт бөхийн 65, 97 кг-ын жингүүдийн барилдаан

• 8.30 - 11.15 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

• 12.45 – 15.15 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөөхбарилдаан, медаль гардуулах ёслол болно.

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?