📅

Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тохилог орчинтой болно

🕔 2016/08/24 15:02

 

Дархан сумын долдугаар багт орон нутгийн хөгжлийн сангийн 31 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гурван хэсэг газарт тохижилтийн ажил хийхээр болж тендерт "Дархан хөлөг” ХХК шалгарч ажлаа эхлүүлжээ. Ажил хийх явцад хэд хэдэн тулгамдсан асуудал гарсан бөгөөд өнөөдөр аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь уулзаж асуудлыг түргэн шийдвэрлэлээ. Уг гурванхэсэг газар хийх тохижилтын ажлыг дурдвал дархан сумын долдугаар баг зурагтын наймдугаар худгийн хажууд сагсан бөмбөгийн талбай, хангамжийн зургадугаар худгийн хажууд сүүдрэвч, майхантай нэгдүгээр худгийн хажууд сүүдрэвчийг тус тус хийхээр болсон байна.

Ингэснээр Дархан сумын долдугаар багийн иргэд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тохилог орчинтой болж байгаагаараа ач холбогдолтой юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?