📅

“Нийгмийн үйлчилгээг-Танд” аяны явцыг дүгнэв

🕔 2015/12/02 12:30

Дархан-Уул аймгийн Засаг дарга санаачлагаар өрнөсөн уг аяны явц байдал ямар байгаа талаар тус аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн харъяа агентлагууд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тус бүрдээ мэдээлэл хийлээ.

 

 

Үүнд: Боловсрол, Соёлын газар боловсролын бичиг баримтыг нөхөн авах 26, суурь, бүрэн дунд боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр олгох сургалтад найман хүн бүртгэж 25 хүнд зөвлөгөө өгч 16 хүнд сурталчилгааны материал тарааж өгчээ.

 

Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгаанд шинээр 9, хүүхэд хамгааллын асуумжаар 84, зөвлөмж, зөвлөгөөнд 171, сурталчилгааны материал 1351 хүнд тараасан байна. Аймгийн Эрүүл Мэндийн газар нийт 2209 хүнд эрүүл мэндийн үзлэг хийж шинээр 179 өвчлөл илэрч таван төрлийн шинжилгээнд 1127 хүн хамруулж 1070 сурталчилгааны материал тараасан гэлээ. Мөн Биеийн тамир, Спортын газар зорилтот бүлгийнхэнд зориулсан дугуйлан секцийн талаарх мэдээллийг 71 хүнд хүргэсэн бол 10 хүнийг бүртгэлд харуулж 14 хүнд шинээр дасгал хөдөлгөөн заажээ.

 

Нийгмийн Даатгалын хэлтэс нь шинээр 81 хүнийг даатгалд хамруулан баталгаажуулалт хийж 99 хүнд хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгсөн. НХҮХ нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийгмийн хамгааллын талаарх хууль тогтоомжийн дагуу 60 хүнд зөвлөгөө өгсөн байна. Хөдөлмөрийн хэлтэс ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг 66 хүнд хүргэж  Хорих ангиас суллагдсан хоёр иргэнийг ажилд зуучилжээ. Харин эмийн сангууд 878 хүнд үнэ төлбөргүй амин дэм тараасан байна.

 

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?