📅

“Нийгмийн үйлчилгээг –Танд “ аян нээлтээ хийв

🕔 2015/11/12 16:41

 

Аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачилгаар нийгмийн салбарын харъяа агентлагууд нэгдэн" Нийгмийн үйлчилгээг – Танд” сарын аян 2015.11.12-ны өдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд аймгийн удирдлагууд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн харъяа БСГ ,ЭМГ,Биеийн тамир спортын газар, НДХ, Хөдөлмөрийн хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Улаан загалмайн хороо зэрэг байгууллагуудаас төлөөлөл оролцов.

 

Аяны хүрээнд Зорилтот бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах, асаргаа сувилгааны тусламж үйлчилгээ үзүүлэх, боловсролын бичиг баримтыг нөхөн олгох, суурь болон бүрэн дунд боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр нөхөн олгох, мэргэжил олгох сургалтанд хамруулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн амин дэмийг үнэ төлбөргүй тараах, дулаан хувцас олгох зэрэг ажлыг өрнүүлнэ.

 

Аяны нээлтийн үеэр "Дархан-50” цогцолбороос "Морин хуур” хүртэл явган алхалтыг зохион байгуулсан байна. Аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчид, зорилтот бүлгийн иргэд хамт оролцож тулгамдсан асуудлыг харилцан ярилцаж явган алхалт хийв.



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?