📅

“Нийгмийн үйлчилгээг танд” аян үргэлжилж байна

🕔 2015/11/19 11:17
 
 
Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар нийгмийн салбарын харъяа агентлагууд нэгдэж" Нийгмийн үйлчилгээг – Танд” сарын аяныг өрнүүлж байна.
 
Дархан сумын 13-16 дугаар багийн /Ахмад настан, ХБИргэн болон хүүхэд, Орц хонгилд амьдрах иргэд, Хорихоос суллагдсан / зорилтот бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав. Аяны хүрээнд 700 гаруй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Үзлэг гурав дахь өдрөө Нэгдсэн эмнэлэгт үргэлжилж нарийн мэргэжлийн 7 эмчийн бүрэлдхүүнтэй баг 5 төрлийн шинжилгээ авч байна.
 
Зорилтот бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулан асаргаа сувилгааны тусламж үйлчилгээг үзүүлж, боловсролын бичиг баримтыг нөхөн өгч суурь болон бүрэн дунд боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр нөхөн олгоно. Түүнчлэн ЭМ-ийн холбооноос дархлаажуулах ажлыг зохион байгуулав. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?