📅

“Нэг дэлхий Сайн санаа” ТББ-аас зорилтод бүлгийн иргэдэд туслалаа

🕔 2016/12/12 15:10

 “Нэг дэлхий Сайн санаа” ТББ-аас зорилтод бүлгийн иргэдэд туслалаа

 

"Нэг дэлхий Сайн санаа” ТББ-аас /2016.12.09/ манай аймгийн "Найдварын өргөө” ТББ-т харьяалалтай зорилтод бүлгийн хүмүүст лекц тавьснаас гадна гурил будаа, ногоо, мах, талх зэрэг 900 гаруй мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хандивласан байна. "Найдварын өргөө” ТББ нь архинаас хамааралтай болсон хүмүүсийг хорт зуршлаас нь ангижруулах зорилготойгоор Улаанбаатар, Дархан хотодүйл ажиллагаагаа явуулдаг ажээ. "Нэг дэлхий Сайн санаа” ТББ-ийн тэргүүн М.Баяндалай Зурагт хуудаснаас дээрх байгууллагын мэдээллийг авч ийнхүү эдгээр хүмүүст тусламжийн гараа сунгахаар болсон тухайгаа энэ үеэр ярьж байлаа. "Найдварын өргөө” ТББ-д өнөөдрийн байдлаар 15 эрэгтэй, 13 эмэгтэй, 5 хүүхэд харьяалагддагаж. Эдгээр хүмүүс маань нүүрс, мод шуудайлан зарж ойр зуурын хүнсээ хангадаг байна. Тэд бусдаас тусламж эрэхээс илүүтэйгээр засал чимэглэл, гагнуур, мужааны ажил хийж өөрсдийн амьжиргаагаа дээшлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Тиймээс "Нэг дэлхий Сайн санаа” ТББ-аас дээрх зорилтот бүлгийн хүмүүст эд материалын дэм өгөхөөс гадна сэтгэл санааг өргөх, мэргэшүүлэх сургалтуудад харуулж улмаар ажилтай, орлоготой болгохоор төлөвлөжээ.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?