📅

Дархан Эмпати сургуулийн сурагчид НААҮГ-ын ажилчдад тусламж өглөө

🕔 2016/12/03 19:35

Дархан Эмпати сургуулийн сурагчид НААҮГ-ын ажилчдад тусламж өглөө

 

Дархан Эмпати сургуулийн хамт олон болон сурагчид жил бүр сайхан сэтгэлийн аяныг уламжлал болгон явуулсаар иржээ. Тэд өнөө жил өөрсдийн санаачлагаар хоол хүнс, хувцас хэрэглэл цуглуулж өнгөрсөн даваа гаригт Хонгор сумын 50-н малчин өрхөд тусламж хүргэсэн. Харин өнөөдөр /2016.12.01/ НААҮГ-ын зам талбайн 21-н үйлчлэгчдэд тусламжийн гараа сунгалаа. Аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт нийтдээ 220 гаруй ажилтан албан хаагч ажилладаг бөгөөд эдгээрээс зам талбайн нийт 73 үйлчлэгч байдаг байна. Нэг зам талбайн үйлчлэгч 12-14 мянган м2 талбайг цэвэрлэх төлөвлөгөөтэй ажээ. Тиймээс өглөөний ургах нарнаас үдшийн бүрэнхий болтол эдгээр үйлчлэгчид иргэдийнхээ ая тухтай орчин бүрдүүлэн ажиллаж байна. өнөөдрийн энэхүү сайхан сэтгэлийн аянд нэгдэн хүүхэд багачууд сэтгэлийн болоод эд материалын тусламж өгсөнд зам талбайн үйлчлэгч нар баяртай байсан юм. Элэг нэгт иргэддээ тусламжийн гараа хүүхэд багачууд хүргэж эхэллээ. Цаашдаа ч гэсэн энэхүү тусламжийн аян үргэлжлэн явагдах болно гэдэгт сурагчид итгэлтэй байсан юм. Өвлийг өнөтэй давахад хэн бүхний идэвхи санаачлага хэрэгтэй. Тиймээс иргэд та бүхнийг энэхүү сайхан сэтгэлийн аянд нэгдэхийг уриалж байна. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?