📅

ХУУЛЬ БУС ШИЙДВЭРЭЭР ГАЗАР ЭЗЭМШИЖ, ӨМЧИЛСӨН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ГАЗАР ХҮЧИНГҮЙ БОЛЛОО

🕔 2016/12/02 13:31

ХУУЛЬ БУС ШИЙДВЭРЭЭР ГАЗАР ЭЗЭМШИЖ, ӨМЧИЛСӨН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ГАЗАР ХҮЧИНГҮЙ БОЛЛОО

 


1. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 29-НЫ ӨДРИЙН А/437 ДУГААР ЗАХИРАМЖААР ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ХҮЧИНГҮЙ БОЛЛОО.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Хүрээлэнгийн 6, 7 дугаар гудамж, 14 дүгээр баг, Онгот хороололд шинээр газар эзэмшүүлэхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлсэн, газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй, газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байхад хууль бусаар газар эзэмшин, эрхийн гэрчилгээнийхээ үнийг төлөлгүй газрын гэрээ, гэрчилгээ бичүүлж авсан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй газарт газрын кадастрын мэдээллийн санд дур мэдэн нэгж талбар үүсгэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтууд "Хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажпыг зохион байгуулах"-ыг тус тус зөрчин газар эзэмших эрх үүсгэсэн нь аймгийн Засаг даргын 2016 оны А/327 дугаар захирамжаар томилогдсон ажпын хэсгийн дүгнэлтээр батлагдаж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэгдсэн тул нэгдүгээр хавсралтаар 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтад дурьдсан 40 /Дөчин/ иргэн, хоёрдугаар хавсралтаар 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/237 дугаар захирамжийн хавсралтад дурьдсан 66 /Жаран зургаан/ иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус хүчингүй боллоо.

2. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 29-НЫ ӨДРИЙН А/438 ДУГААР ЗАХИРАМЖААР ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХ ХҮЧИНГҮЙ БОЛЛОО.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Хүрээлэнгийн 6, 7 дугаар гудамж, 14 дүгээр баг, Онгот хороололд шинээр газар өмчлүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 173 дугаар тогтоол, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт "Иргэнд газар өмчлүүлэхдээ тухайн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийнэ", мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалт "Газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах", Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтууд "Хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах"-ыг тус тус зөрчин газар өмчлөх эрх үүсгэсэн нь аймгийн Засаг даргын 2016 оны А/327 дугаар захирамжаар томилогдсон ажпын хэсгийн дүгнэлтээр батлагдаж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэгдсэн тул хавсралтад дурьдсан 102 /Нэг зуун хоёр/ иргэний газар өмчлөх эрх хүчингүй боллоо.



3. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 29-НЫ ӨДРИЙН А/439 ДУГААР ЗАХИРАМЖААР ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛЛОО.
Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмшигчийн эрх, үүргээ биелүүлээгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшсэн, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмшээгүй, эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлт ирүүлээгүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, хот тосгоны батлагдсан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олголт хийгдэж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 37 дугаар зүйлийн 37.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг зөрчиж, газар эзэмшүүлсэн хавсралтад дурдсан 13 /Арван гурван/ хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй боллоо.



4. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 29-НЫ ӨДРИЙН А/440 ДУГААР ЗАХИРАМЖААР ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛЛОО.
Аймгийн Засаг даргын 2016 оны А/86 дугаар захирамжийн дагуу төсөл сонгон шалгаруулалтаар газрыг эзэмшүүлэхдээ зориулалтын бус газрыг олгосон, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын эргэлтийн цэгүүдийн солбилцлыг газар дээр нь тодорхойлж тэмдэгжүүлээгүй, тухайн газар дээр барилга байгууламж барих болон үйл ажиллагаа явуулахад шаардагдах мэргэжпийн байгууллагын дүгнэлт, техникийн нөхцлүүд дутуу, сонгон шалгаруулалтыг явуулахаар товлосон өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ гэсэн заалтыг зөрчин анх мэдээлснээс хойш 10 хоногийн дараа төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан, ажлын хэсэг төсөл сонгон шалгаруулалтын дүгнэлтийг 3 хоногт багтаан тухайн шатны Засаг даргад танилцуулсан боловч нийтэд зарлаагүй, ялагчтай гэрээ байгуулалгүйгээр газар эзэмшүүлсэн нь аймгийн Засаг даргын 2016 оны А/327 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдож, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэгдсэн тул хавсралтад дурдсан 1 иргэн, 21 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус хүчингүй боллоо.



5. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 29-НЫ ӨДРИЙН А/441 ДУГААР ЗАХИРАМЖААР ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛЛОО.
Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд шинээр газар олголт хийхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлсэн, төлөвлөгөөнд туссан газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлээгүй, газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй, газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байхад хууль бусаар газар эзэмшин, эрхийн гэрчилгээнийхээ үнийг төлөлгүй газрын гэрээ, гэрчилгээ бичүүлж авсан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй газарт газрын кадастрын мэдээллийн санд дур мэдэн нэгж талбар үүсгэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32 дугаар зүйлийн 32.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчин газар эзэмшүүлсэн нь аймгийн Засаг даргын 2016 оны А/327 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдож, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэгдсэн тул нэгдүгээр хавсралтад дурдсан 65 иргэний, хоёрдугаар хавсралтад дурдсан 25 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус хүчингүй боллоо.



6. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 29-НЫ ӨДРИЙН А/442 ДУГААР ЗАХИРАМЖААР ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛЛОО.
Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт газар эзэмших гэрээ байгуулсан, газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх тухай өргөдөл хүсэлт гаргаагүй байхад нь талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан, аймгийн Аудитын газрын 2015 оны 02/91 тоот албан шаардлагыг зөрчсөн, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дэргэдэх газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлаар талбайн хэмжээ нэмэгдүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гарсан байхад шууд захирамж гарч, газрын кадастрын мэдээллийн санд эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр нэгж талбарт өөрчлөлт хийлгэн талбайн хэмжээг нэмэгдүүлсэн, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т зааснаар сумын Засаг даргын саналыг аваагүй шийдвэрлэсэн нь аймгийн Засаг даргын 2016 оны А/327 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдож, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэгдсэн тул хавсралтанд дурдсан 8 /Найман/ иргэн, хуулийн этгээд /П.Мягмарсүрэн, Дархан минж ХХК, Н.Пүрэвдаш, Ц.Нямдаваа, Р.Содовдорж, Ч.Батзаяа, Дархан цонх констракшн ХХК, Б.Баярхүү/-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус хүчингүй боллоо.



7. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 29-НЫ ӨДРИЙН А/443 ДУГААР ЗАХИРАМЖААР ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛЛОО.
Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээ огт авч байгаагүй иргэний нэр дээр амины орон сууцны зориулалтаар хугацаа сунгах захирамжид нэрээ оруулж, хууль бусаар газар эзэмших гэрээ, гэрчилгээ бичүүлсэн, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг биелүүлээгүй, эрхийн гэрчилгээ эзэмших нөхцлийг хангаагүй, аймгийн Аудитын газраас тавигдсан 2015 оны 02/91 тоот албан шаардлагыг биелүүлээгүй, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дэргэдэх газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлаар хэлэлцэгдээгүй, хурлаар хэлэлцсэн боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу гарсан байхад талбайн хэмжээг нэмэгдүүлж эрхийн гэрчилгээний хугацаагаасунгуулсан,Газрын тухай хуулийн 29, 31 дүгээр зүйлийг зөрчсөн нь аймгийн Засаг даргын 2016 оны А/327 дугаар захирамжаар томилогдсон ажпын хэсгийн дүгнэлтээр нотлогдож, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэгдсэн тул нэгдүгээр хавсралтад дурдсан 36 иргэний, хоёрдугаар хавсралтад дурдсан 8 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус хүчингүй боллоо.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?