📅

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан энэ сарын 12-ны өдөр болно

🕔 2016/10/11 11:25

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан энэ сарын 12-ны өдөр болно

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан 10 дугаар сарын 12-ны өдрийн 16:00 цагт болно. Тус хуралдаанаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2016.09.08-ны өдрийн 09, 2016.09.13-ны өдрийн 10 дугаар Зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг танилцуулах тухай, 2015.10.01-ний өдрөөс 2016.08.01-ний өдөр хүртэлх хугацаанд гарсан газар эзэмших, ашиглах, өмчлүүлэх, төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах болон бусад чиглэлээр гарсан аймгийн Засаг даргын захирамжийн эрх зүйн үндэслэлийг хянах тухай, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээний хэрэгжилтийн товч тайлан, 2017 оны орон нутгийн төсвийн төсөөллийг урьдчилсан байдлаар танилцуулах тухай, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тухай гэсэн зургаан асуудлыг хэлэлцэнэ.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?