📅

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болно

🕔 2016/10/24 13:02

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болно

 

"Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан” энэ сарын 26-ны өдрийн 14:00 цагт аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд болно. Тус хуралдаанаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд газар эзэмших, ашиглах, өмчлүүлэх, төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах болон бусад чиглэлээр гарсан аймгийн Засаг даргын захирамжийн эрх зүйн үндэслэлийг хянасан тухай ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцэх юм байна. 

"Дархан Ус суваг” ХК-нд санхүүгийн хяналт шалгалт хийсэн шалтгалтын дүнгийн тухай танилцуулгыг сонсож, 2017 оны орон нутгийн төсвийн төсөөлөлтэй  урьдчилсан байдлаар танилцах юм байна.  

Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тухай зэрэг үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?