Аврагчид шинэ машинаа хүлээн авлаа
🕔 2016/08/09 10:12
Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах автомашин өгчээ. Солонгос Улсад үйлдвэрлэсэн"DAEWOO K4D6F" маркийн гал унтраах үндсэн албаны автомашин нь 600 сая орчим төгрөгийн үнэтэй, 420 литрийн хөөс болон 7 тонны усны торхтой,0,9 МПа даралттайгаар ажилладаг байна. Шинэ техник хэрэгслийг хүлээлгэж өгөх арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцон баяр хүргэж, байгалийн гамшиг тохиолдсон үед онцгой байдлынхан хариуцлагатай ажилласныг онцолж, Онцгой байдлын ахлах дэслэгч Х.Ербулан, ахлах ахлагч А.Бержан нарыг аймгийн ИТХ-ын "Жуух бичиг" болон "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнажээ.Д.Батскачать dle 12.0