Дархан хотын ойн өдрөөр 14 хүүхэд мэндэлжээ
🕔 2016/10/18 10:51
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт Дархан хотын баярын өдөр буюу өчигдөр 14 хүүхэд мэндэлсэн бөгөөд эх, үрсийн бие эрүүл саруул, сайн байна.
Дархан хотын шинэ иргэд болох 10 хүү, 4 охины ээжүүдэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр болон аймгийн Засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат нарын бусад албаны хүмүүс баяр хүргэж баярын бэлэг гардуулснаас гадна шинэ иргэддээ Дархан хотын "Чацуутан” батламжийг гардууллаа.
Энэ үеэр аймгийн Засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат өдөр шөнөгүй ард түмнийхээ эрүүл энхийн төлөө ажиллаж байдаг эмч мэргэжилтнүүдээрээ бахархаж явдгаа илэрхийлээд эх, хүүхэд бүр эсэн мэнд амаржиж, Монголын үрс маш олон болтугай хэмээн ерөөлөө. Мөн шинэ мэндэлсэн нярай хүүхдүүд, тэдний ээжүүдэд аймгийн ЗДТГ болон нийт Дарханчуудынхаа өмнөөс эрүүл энхийг хүслээ.скачать dle 12.0