📅

Иргэдийн төлөөлөгчийн хүсэлтийг хэлэлцлээ

🕔 2016/09/24 13:14

Иргэдийн төлөөлөгчийн хүсэлтийг хэлэлцлээ

 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Алтантуяа нь Дархан сумын 13 дугаар багийн Альфа хотхон, ШШГ-ийн байр, Оргил хотхон, их сургуулийн гудамжны хэсэгт амьдардаг 859 иргэнийг "МЭДС СТОП” өрхийн Эрүүл мэндийн төвөөс багийн харьяалалын дагуу "Амин холбоо” өрхийн Эрүүл мэндийн төв рүү шилжүүлж, тусламж үйлчилгээ авч байх хүсэлтийг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч болон Нийгмийн бодлогын хэлтэст тус тус хүргүүлсэн байна.

Тус хүсэлтийн дагуу энэ сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат ЭМГ-ын удирдлагууд болон холбогдох өрхийн ЭМТ-үүдийн эмч нартай уулзаж асуудлыг хэлэлцлээ.

Эмнэлэгийн тусламжийн тухай хуулинд МУ-ын иргэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэртээ байрлах Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмчийг сонгон үйлчлүүлнэ гэж заасан байдаг. Мөн хуулинд аймаг, нийслэлийн Засаг дарга нь ЭМТ-ийн байршил, үйлчлэх хүрээг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хүрээнд ЭМГ-ын саналыг үндэслэн тогтооно гэж заасан байдаг. Үүний дагуу иргэдийн эрх ашгийг хангах үүднээс бодит судалгаа хийж, Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн, иргэдээс санал авч сонголтын дагуу шийдвэрлэхээр боллоо.

15 дугаар багийн өрхийн ЭМТ болох"МЭДС СТОП” өрхийн эмнэлэг нь одоогоор дөрвөн их эмч, дөрвөн сувилагчтайгаар 4000 гаруй иргэнд, 13 дугаар багийн харьяа "Амин холбоо” өрхийн ЭМТ нь таван эмч, таван сувилагчтайгаар 3800 орчим иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Эдгээр Өрхийн ЭМТ-үүд нь дээр дурдагдсан 800 гаруйиргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчгээ үзүүлэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл байхгүй гэдгийг энэ үеэр илэрхийлж байсан юм.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?