📅

21 дүгээр цэцэрлэг шинээр 42 хүүхэд бүртгэжээ

🕔 2016/08/29 12:01

21 дүгээр цэцэрлэг шинээр 42 хүүхэд бүртгэжээ

 

Наадмын дараа намар болж хүүхэд багачууд хичээл сургуульдаа орох цаг хаяанд ирээд байна. Энэ жилийн тухайд сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг 2016 оны 08 дугаар сарын 27-ний өдөр буюу бямба гаригт зохион явууллаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын нээлттэй утас болох 7037-1212 утсанд ирсэн гомдлын мөрөөр Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, БСГ-ын дарга Р.Батжаргал нар Дархан сумын 21 дүгээр цэцэрлэгт ажиллав. Уг цэцэрлэгийн тухайд энэ хичээлийн жилд нийт 35 хүүхдийг шинээр элсүүлэх байсан хэдий ч нэмэлтээр 5 хүүхэд авчээ. Ингээд үндсэндээ 40 хүүхдийг элсүүлсэн боловч цаана нь дахиад 5 хүүхэд бүртгүүлж чадаагүй үлдсэн байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс үлдсэн 5 хүүхдүүдийн дунд сугалаа явуулж 2 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар боллоо.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?