📅

Аймгийн Засаг даргын урилгаар Японы эмч нар зүрхний өвчтэй хүүхдүүдэд оношилгоо хийж байна

🕔 2016/10/10 12:47

Аймгийн Засаг даргын урилгаар Японы эмч нар зүрхний өвчтэй хүүхдүүдэд оношилгоо хийж байна

 

Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар Япон улсын хүүхдийн зүрхний эмч нар өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажилласан юм. Эдгээр эмч нарыг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат аймагтаа урьж мөн үзлэг оношлогоог өнөөдөр /2016.10.10/аймгийн хийж байна. Энэ хүрээнд Япон Улсын эмч нар 0-16 насны төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд үзлэг оношлогоог үнэ төлбөргүй хийж байгаа юм. Мөн үеэр жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо үзлэг хийнэ. Манай аймагт энэ удаад зүрх судасны өвчлөлтэй 40 хүүхэд, 5 жирэмсэн эхийг үзэхээр урьдчилан төлөвлөжээ.Хэрвээ таны хүүхдэд зүрхний ямарваа нэг эмгэг ажиглагдаж байвал өнөөдөр аймгийн ЭМГ-т үзүүлэх боломжтой.

Манай аймагт хийгдэж буй энэхүү үзлэгээр хагалгаа хийх шаардлагатай онош тогтоогдсон хүүхдүүдэд Япон эмч нар энэ ондоо болон ирэх онд хуваарь гарган үнэ төлбөргүй катетер эмчилгээ хийх юм байна. Сүүлийн жилүүдэд зүрхний төрөлхийн гажиг эрс нэмэгдсэн тухай эмч мэргэжилтнүүд мэдээллэж байна.

Дээрх эмч нар энэ сарын 8, 9-ний өдрүүдэдСэлэнгэ аймагт энэ сарын 8, 9-ний өдрүүдэд 207 хүүхдэд үзлэг хийснээс 80 нь зүрх судасны ямар нэгэн өвчлөлтэй, таван хүүхэд төрөлхийн зүрхний гажигтай нь илэрчээ. Энэ таван хүүхдийн нэгийг нь энэ оны 11 дүгээр сард үнэ төлбөргүй катетер эмчилгээнд хамруулах тухай Акита мужийн Улаан загалмайн нийгэмлэгийн эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны тасгийн эрхлэгч Тамура Масамичи мэдээллээ. Харин дөрвөн хүүхдийг нь ирэх оны эмчилгээнд хамруулахаар болжээ.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалаг болон Япон Улсын хүүхдийн зүрхний эмч нарыг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат хүлээн авч уулзан талархал илэрхийлснээс гадна аймгийн ЭМ-ийн салбараа танилцуулсан юм.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?