📅

Хүүхэд нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

🕔 2016/08/10 13:05

 

АНУ-ынТехас мужид "зика” вирусийн улмаас тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой төрсөн хүүхэд нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай албаны хүмүүс мэдээлэв.Энэ хүүхэд эхийнхээхэвлийд байхдаа "зика”-гийн халдвар авсан байжээ. Тодруулбал, түүнийг тээж байхдаа ээж нь Латин Америкт очихдоо уг вирусийн халдвар авсан байна. Мөн тус улсын Флорида муж улсын захирагч Рик Скотт "Шумуулаар дамждаг "зика” вирусийн халдвар авсан дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдсэн” гэв. Ингэснээр тус муж улсад "зика”-гийн халдвар авсан тохиолдлын тоо 21 болж нэмэгдлээ. Техас мужид "зика”-гаар хүүхэд нас барсан тохиолдол нь АНУ-д уг вирусийн улмаас хүн нас барсан анхны тохиолдол болж буй юм байна. Насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг аж.

Д.Одскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?