📅

Австрали эмч нар түлэнхийн дараах гэмтэл, согогтой өвчтөнүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийнэ

🕔 2016/08/15 16:52

 

"Интерпласт” олон улсын байгууллагыг төлөөлөн ирсэн Австралийн эмч нарын багийг Австрали улсаас Монголд суугаа ЭСЯ-ныхан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд энэ сарын 17-25-нд ГССҮТ, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллан, түлэнхийн дараах нөхөн сэргээх, сэргээн засах, гоо сайхны эмчилгээ хийхээс гадна төрөлхийн тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх юм байна. Мөн мэдээгүйжүүлэг, түлэнхийн дараах мэс заслын сүүлийн үеийн арга техникээсээ манайханд зааж сургах аж.

Манай улс "Интерпласт” олон улсын байгууллагатай 2008 оноос хойш хамтран ажиллаж буй. 2015 оны дөрөвдүгээр сард тус байгууллагын ивээн тэтгэгч "Брайт Блю” сангийн эмч нар Монголд ирж, түлэнхийн дараах сорви, гэмтэлтэй хүүхдүүдэд мэс засал үнэгүй хийж өгсөн. Тэгвэл энэ удаа үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх үүднээс орон нутгийн эмнэлэгтэй хамтрахаар болжээ. Ингэснээр төрөлхийн болон олдмол гэмтэл, согогтой өвчтөнүүд шаардлагатай тусламж, үйлчилгээг оршин суугаа газраасаа авах боломжтой болж байгаа юм.

Тус хөтөлбөрийг "Брайт Блю” сан, Монгол дахь Австралийн ЭСЯ санхүүжүүлж буй аж. Австрали эмч нар 17-20-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, 22-25-нд ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх тасагт ажиллах юм байна.

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?