📅

“Соёл урлаг, бүтээлч үйлдвэрлэл,түншлэл-2015” нэгдсэн арга хэмжээ болов

🕔 2015/11/23 10:52


Аймгийн Засаг даргын ивээл дор "Соёл урлаг, бүтээлч үйлдвэрлэл, түншлэл-2015” нэгдсэн арга хэмжээ Залуучууд театрт нээлтээ хийлээ. "Монгол хүний оюуны бүтээмжийг дэлхийн зах зээл дээр гаргах, хамгийн ойрын гарц бол соёлын бүтээлч үйлдвэрлэл юм” гэдгийг нээлтийн үеэр онцлов.

 

Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэх салбарыхан зөвлөлдөж хийж бүтээснээрээ үзэсгэлэн худалдаа гарган Дарханчууддаа дэлгэн таниулах сайхан ажил болж байна.Нэгдсэн арга хэмжээнд соёл урлагын салбарын хүрээнд үйлдвэрлэл явуулж байгаа Төв номын сан, аймгийн Музей, Залуучууд театр, Зураач, Зохиолч яруу найрагчид, Уран дархчуул, Сэтгүүлчид, Хаяг реклам, Өнгө гэрлээр сийлээчид зэрэг өргөн хүрээг хамран зохион байгуулж байгаагаар онцлогтой. Соёл урлагын салбартаа анхаарсан аливаа улс гүрэн илүүтэй хөгждөг .

 

Энэ ч утгаараа аймаг орон нутгийн удирдлагууд Дархан хотын онцлогыг өөрийн бүтээлээр илтгэж буй соёл, урлагын салбарыг дэмжин ажиллана гэв.

 



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?