📅

ТӨРӨЛХ ХОТЫН 55 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ИРГЭД, ААНБ-ИУДЫГ БҮТЭЭЛЧ АЖИЛ ӨРНҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

🕔 2016/09/09 15:49

ТӨРӨЛХ ХОТЫН 55 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ИРГЭД, ААНБ-ИУДЫГ БҮТЭЭЛЧ АЖИЛ ӨРНҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

 

Дарханчууд тун удахгүй түүхт 55 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Тиймээс орон нутгийн зүгээс баяр наадмын бэлтгэлээ базаах хүрээнд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ой угтсан олон бүтээлч ажил хийгдэж байгаа. Энэ хүрээнд шинэ, хуучин Дарханыг холбосон 2.4 км замыг ашиглалтанд оруулах, Дархан сумын 3 дугаар ба
гт "Дархан 55” хүүхдийн тоглоомын талбай байгуулах, гэр хорооллын сайжруулсан хайрган хучилттай зам тавих, замын нөхөөс хийх зэрэг ой угтсан бүтээн байгуулалтын ажлууд өрнөөд байна. Мөн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үеийн гарах зардал, уралдааны тэмцээн зохион байгуулах, зочид төлөөлөгчдийг хүлээж авах, хэвлэл мэдээлэл, урлаг соёлын арга хэмжээний зардлыг аймаг орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан тодорхой хэмжээгээр бүрдүүлэн ажлаа төлөвлөөд байгаа тухай ажлын хэсгээс мэдээллээ.
Үүнээс гадна хотынхоо өнгө үзэмжинд гэрэл нэмсэн тохижилтын бүтээлч ажлууд хийх, байгууллага хамт олноо идэвхжүүлсэн үйл ажиллагаа зохион байгуулахыг нийт аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалсан байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?