📅

Сумдад хийх бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлнэ

🕔 2016/04/20 12:20

 Аймгийн Засаг даргаар ахлуулсан бүтээн байгуулалтын ажлын хэсэг өнөөдөр /2016.04.19/ хуралдлаа. Тус хурлаар Шарын гол, Орхон, Хонгор сумдад Орон нутгийн хөгжлийн сангаар хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг хэлэлцэж, бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэх шийдвэр гарлаа.

2016 онд манай аймгийн гурван суманд ОНХС-гийн 836.9 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Тухайлбал: Шарын гол суманд таван давхар хоёр орон сууцны байрны гадна фасад, явган хүний зам засварлах, нөөцийн өвс хадгалах байр, гэрэлтүүлэг зэрэг 287.4 сая төгрөгийн найман төрлийн төсөл хэрэгжинэ. Харин Хонгор суманд Сумын төвийн тохижилттой холбоотой 337.5 сая төгрөгийн хоёр төсөл энэ онд хэрэгжих юм байна. Орхон суманд ЭМ-ийн тоног төхөөрөмж, гудамжны гэрэлтүүлгийн толгой солих, зургаан автомашины граж барих зэрэг 212 сая төгрөгийн есөн төсөл төлөвлөгджээ.

Дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс мягмар гараг бүр аймгийн Засаг дарга мэргэжлийн байгууллагуудын холбогдох албаны хүмүүстэй орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар хэлэлцэж, лхагва гараг бүр тухайн ажлуудтай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Дархан сумын ОНХС-ийн 1.5 тэрбум төгрөгөөр хийх бүтээн байгуулалтын ажлуудыг хэлэлцсэний үр дүнд ойрын хугацаанд хоёрдугаар багт гурван хэсэгт нийт 2000 метр сайжруулсан зам тавих, хүүхдийн тоглоомын талбай байгуулах, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хараа голын гүүр хүртэлх замын ажил зэрэг таван тендерийг зарлахаар болсон байна.

Мөн хурлаар 11 дүгээр багийн тавдугаар байрны хүүхдийн тоглоомын талбайн орчимд гарсан шугамын гэмтлийг "Дархан Ус суваг” ХК засварлах үедээ тухайн орчны хөрс, талбайг гэмтээсэн тул энэ сарын 29-ны дотор уг талбайг хэвийн байдалд нь оруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламжийг сэргээхийг аймгийн Засаг дарга А.Энхболд тус байгууллагад үүрэг болголоо. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?