📅

Витаминжуулах ажилд 14 эмийн сан ивээн тэтгэж оролцлоо

🕔 2015/11/18 12:13

Дархан-Уул аймгийн төв Дархан хотод аймгийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн хуучин байранд шинээр нээгдсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Хөгжлийн төв”-д зорилтот бүлгийн иргэдийг витаминжуулах ажил эхлэв.

Энэ ажлыг Дархан сумын өрхийн "Гос хот” эрүүл мэндийн төвийн эмч нар тус сумын таван багт үйлчилдэг 14 эмийн сан хамтран зохион байгууллаа. Энэ үеэр тухайн иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж асаргаа сувилгааны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн дархлаа сайжруулах "Салимон” болон витамины бусад багцыг 300 гаруй иргэдэд үнэ төлбөргүй олгожээ.

Түүнчлэн хуучин Дарханд байрлах тус "Хөгжлийн төв”-д боловсролын бичиг баримтыг нөхөн олгох, суурь болон бүрэн дунд боловсрол эзэмших сургалтын дүйцсэн хөтөлбөрт хамруулж цаашид мэргэжил олгох сургалтад суулгаж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэг ажлыг сарын турш явуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж аймгийн НХҮХ-ийн дарга Ж.Ганболд ярилаа.

Эдгээр иргэдийг витаминжуулах ажилд аймгийн Засаг дарга А.Энхболд оролцлоо.

Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?