📅

АН-Д ШИНЭЧЛЭЛИЙН САЛХИЙГ ХЭН СЭВЭЛЗҮҮЛЭХ ВЭ

🕔 2016/08/17 10:39

АН-Д ШИНЭЧЛЭЛИЙН САЛХИЙГ ХЭН СЭВЭЛЗҮҮЛЭХ ВЭ

 

Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй байгаа талаар АН-ын залуучууд өнгөрсөн оны хавраас эхлэн хэлж байв. Тэд АН-д шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсныг удаа дараа намынхаа удирдлагуудад сануулж байсан боловч бүлэг, фракцын эрх ашгаа хамгаалсан намын удирдлагууд шинэчлэл хийхийг огт хүссэнгүй. Харин ч нэр бүхий эдгээр залуус намынхаа шударга бус шийдвэрүүдийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлснийхээ төлөө намаасаа хөөгдөх дээрээ тулж байв.

Намууд мөнхөд шинэчлэл хийж байх ёстой тухай ахмад улстөрчид ярьдаг. УИХ-ын 2016 сонгуулийн дараа их ялагдал хүлээсэн АН-аас залуучууд дахин шинэчлэл нэхэж байна. Тэд шинэчлэлийн хөдөлгөөн ч байгуулаад амжив. Шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс Ардчилсан намын үндсэн дүрмийг нэн даруй өөрчилж, шинэчлэх ёстой. Улмаар Ардчилсан нам фракцыг шүтэх бус бодлогын нам болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Харин энэ удааа АН-ын ҮЗХ тэдний шаардлагыг хүлээж авсан.

АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат тэдний саналыг дэмжсэн. Харин Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар тэдний шаардлагыг ярилцаж чадсангүй. ҮЗХ-ын хурлаар хэлэлцэхээр товлоод байсан бүх асуудлаа хойш нь тавьсаар өнөөдрийг хүрээд байгаа.

Тэгвэл залуучуудын шинэчлэлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүч нэмэхээр шийдсэн бололтой. Тэрбээр  "Ардчиллын төлөө хэлэлцүүлэг”-ийг хот хөдөөд хийж эхүүлж Ардчиллын төлөө цохилох зүрхтэй иргэдээ урьж,  Ардчиллаа аврахын тулд, Монголын АН-ыг яаж өөрчилж, шинэчлэх вэ гэдгийг эрэн хайж байна. Ж.Батзандан "Ардчиллын тулгуур багана болсон АН түүхийн хүнд сорилтын өмнө ирээд байна. АН-ыг шинэчлэхгүйгээр Монголын ардчиллыг шинэчлэх тухай ойлголт байхгүй. АН-ыг аврахгүйгээр Монголын ардчиллыг аврах боломжгүй. Тиймээс УИХ-ын гишүүний хувьд, АН-ын ҮЗХ-ны гишүүний хувьд АН-ынхаа олон зуун мянган гишүүдтэй уулзаж, АН-аа хэрхэн яаж шинэчлэх вэ, ирээдүйн АН ямар байх вэ, олигархиудын савраас АН-аа хэрхэн яаж гаргах вэ, шударга, ил тод, нээлттэй АН-ыг хэрхэн яаж бий болгох вэ гэдэг талаар бид ярилцлага, хэлэлцүүлэг хийж байна” гэлээ.

Намынх нь туг бөхийж, байр нь эл хуль болсон энэ үед АН-ыг босгож ирэх лидер хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. АН-ын тамгыг З.Энхболдоос Д.Эрдэнэбат түр гардаж авсан байгаа. АН-ынхан энэ сарын 25-нд хуралдахаар тов гаргасан....  

Одоо АН-д хэний эрин эхлэх вэ, тэдний намд хэн шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх вэ?
П.УНДРАМ
Оллоо.мн
Линк: http://olloo.mn/n/32435.html
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?