📅

АНУ-ын Армийн штабын дарга БНСУ-д айлчилна

🕔 2016/08/16 16:24

АНУ-ын Армийн штабын дарга БНСУ-д айлчилна

 

АНУ-ын Армийн штабын дарга, генерал Марк Милли энэ долоо хоногт БНСУ-д айлчилна гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Генерал Марк Милли лхагва гарагаас эхлэн гурван хоног БНСУ-д айлчлал хийж, холбогдох албаны хүмүүстэй уулзана гэж мэдэгдэлдээ дурджээ. Тэрбээр пуужингийн довтолгооноос хамгаалах "THAAD” системийг БНСУ-ын нутаг дэвсгэрт байрлуулах төлөвлөгөөний тухай мэдээллийг БНСУ-ын талаас авах аж. Генерал Марк Милли 2015 оны наймдугаар сард Армийн штабын даргаар сонгогдсоноосоо хойш хоёр удаагаа БНСУ-д айлчлах гэж буй нь энэ юм. АНУ-ын "THAAD” системийг БНСУ-ын нутаг дэвсгэрт байрлуулах шийдвэртэй холбоотой асуудал олны анхаарлыг татаад байгаа энэ үед АНУ-ын Армийн томоохон албан тушаалтан Өмнөд Солонгост айлчлах болж байна. АНУ болон БНСУ-ын гаргасан энэ шийдвэрийг Өмнөд Солонгосын иргэний бүлгүүд, сөрөг хүчний хууль тогтоогчид эсэргүүцэж байгаа бол БНХАУ, ОХУ зэрэг улсууд мөн л эрчимтэй эсэргүүцэж байгаа аж.

Д.Одскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?