📅

Бээжин, Сөүлд тулгарсан шинэ шалгуур

🕔 2016/03/07 16:30

Дэлхийн II дайны ялалтын баярын жагсаалд БНСУ-ын Ерөнхийлөгч Хятадын төрийн тэргүүнтэй хамт оролцсон үйл явдал нь Пак Гын Хэ томоохон зорилгоо биелүүлж чадсаны илрэл байлаа.

28.5 мянган цэрэг эх газарт байрлуулж, улс орных нь аюулгүй байдлыг хангаж буй АНУ-ыг гонсойлгох эрсдэлтэй ч гадаад худалдааны голлох түнш болох Хятадтай харилцаагаа тасралтгүй зузаатгахад Пак Гын Хэ идэвх санаачилгатай ажилласан билээ.

Гэхдээ АНУ-ын пуужингийн хамгаалах системийг байрлуулах тухай хэлэлцэх Өмнөд Солонгосын шийдвэр нь Бээжин, Сөүлийн харилцааг гуйвуулж байна. Хэрэв пуужингийн системийг байрлуулбал хоёр орны харилцаа хоромхон зуур үгүй болно хэмээн БНХАУ-аас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд өнгөрсөн долоо хоногт Сөүлийг сүрдүүлжээ.

Харин Сөүл Хятадын Элчин сайдын энэхүү эрээ цээргүй байдлыг эсэргүүцэж, Элчин сайдаа эргүүлэн дуудаж, Хятадын үзүүлж буй дарамтын хариуг барьжээ. Өмнөд Солонгос улс өөрийн үндэсний аюулгүй байдлаа хангах сонирхлын хүрээнд пуужингийн хамгаалалт байрлуулах шийдвэр гаргана гэдгийг Хятад сайтар ухамсарлах хэрэгтэй хэмээн хатагтай Пакийн захиргаа хатуу анхааруулжээ.

Хатагтай Пак 2013 онд Ерөнхийлөгч болсноос дөрвөн сарын дараа Хятадад төрийн айлчлал хийсэн. Жилийн дараа ноён Ши Жиньпин мөн Умардад айлчлахаас урьтаж Өмнөд Солонгост айчилсан. Энэ нь тус улсад зочилсон Хятадын анхны тэргүүн болсон түүхтэй. Мөн Сөүл, Хятад тэргүүтэй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд гишүүнээр элсэхийг зөвшөөрснөөс хойш удалгүй хоёр орны худалдааны хэлэлцээрийг үзэглэж, дотоодод Хятадын экспортын зах зээлийг идэвхтэй дэмжсэн билээ.

Сөүлийг шийдвэртэй алхам хийхэд хүргэсэн бас нэг шалтгаан бол газрын тосны импорт, байгалийн баялгийн экспортоороо Хятадаас ихээхэн хамааралтай байдаг Пхеньяны талаар баримталж буй Бээжингийн байр суурь аж. Сөүл дэх Ионсей их сургуулийн профессор Жон Делюэр "Онцгой харилцаа бий болгохын тулд Пак маш их зүтгэсэн. Хурц асуудал өрнөлөө гэхэд Хойд Солонгостой ойлголцоход энэхүү онцгой харилцаа туслах учиртай байсан” хэмээн тайлбарлав.

Харьцангуй хөндий харилцаатай байсан хоёр жилийн дараа Хятад, Умард Солонгос өнгөрсөн жил бие биедээ нөхөрсгөөр хандаж эхэлсэн. Гэвч энэ нь нэгдүгээр сард хийсэн цөмийн туршилт, хиймэл дагуул хөөргөхийг болиулахад Пхеньяныг ятгаж хүчрээгүй юм.

Тийрэлтэт пуужингийн технологи ашиглан хиймэл дагуул хөөргөсөн нь АНУ-ын өндөр түвшний пуужингийн хамгаалах системийн талаар Сөүлийг өнөөг хүртэл баримталж ирсэн тодорхойгүй байр сууриа өөрчлөхөд хүргэсэн юм.

АНУ-ын алгуурхнаар урагшлуулж ирсэн пуужингийн хамгаалах систем байршуулах Вашингтоны хэлэлцээнд оролцохоор шийдсэнээ Сөүл мэдэгдсэн

Талуудын аль аль нь Пхеньяны цөмийн дайралтаас АНУ-ын цэрэг, Өмнөд Солонгосын иргэдийг хамгаалах зорилгоор пуужингийн хамгаалалтын систем байгуулах гэж буй хэмээн эл үйлдлээ тайлбарласан билээ. Гэвч энэ системийг Хятад эсэргүүцэж байгаа гол шалтгааныг мөн л үндэсний аюулгүй байдалд нь нөлөөлнө хэмээн үзэж буйтай холбоотой.

Уг хамгаалах системийн радар Хятадын зүүн хойд хэсэг буюу АНУ-ыг чиглэсэн тийрэлтэт пуужин байрлуулсан хэсгийг хамарч байгаа юм байна.

Бээжин, Сөүлийн хөндийрсөн харилцааг сэргээж болох ч нөгөө талаар Хятадтай аюулгүй байдлын түншлэл бий болгох боломжийг хязгаарласан хэрэг болж буй юм. Сөүл дэх Бодлого судлалын Asan төвийн шинжээч Бон Ён Шик "Өмнөд Солонгосын аюулгүй байдлын хамгийн гол тулгуур нь АНУ- тай тогтоосон холбоо” гэж тайбарлав.

Гэхдээ пуужингийн хамгаалалтын тухай мэдээлснээрээ Пхеньяны эсрэг хатуу арга хэмжээ авахад Бээжинг татан оролцуулах гэсэн бодлогын нэг хэсэг байж магадгүй хэмээн үзэхэд хүргэж байгааг шинжээч Шик онцлов.

Нэлээд маргалдсаны эцэст Бээжин Пхеньяны эсрэг авах НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хатуу хоригийг Бээжин өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсөн билээ. Пуужингийн хамгаалалтын системийг байрлуулах шаардлагагүй болж магадгүйг АНУ-ын дээд албаныхан мэдэгдсэнээс Сөүл, Вашингтон хэлэлцээгээ хойшлуулснаас гурван өдрийн дараа энэхүү үйл явдал болсон. Үүнтэй холбоотойгор их гүрнүүдийн маргааны ид үед татагдан орсон гуравдагч улс хэрхэн түвэгтэй байдалд ордгийг Өмнөд Солонгосын жишээ харуулж байгааг шинжээчид сануулж байна.

"АНУ, Хятадын хооронд үүссэн сөргөлдөөнөөс бий болсон асуудал нь энэ хоёр улс Өмнөд Солонгосыг замаас шахан гаргах чадвартай гэсэн гашуун үнэнийг бид олж харахад дөхөм боллоо. Сөүл анхаарал болгоомжтой байх хэрэгтэй” хэмээн Өмнөд Солонгосын Зүүн Азийн сонин редакцийн өгүүлэлдээ бичсэн байна.

Саймон Манди, Чарльз Кловер
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?