📅

Орост “Сибирийн яр” гоц халдварт өвчин гарчээ

🕔 2016/08/03 12:59

Орост “Сибирийн яр” гоц халдварт өвчин гарчээ

 

ОХУ-д гоц халдварт "Сибирийн яр” өвчний халдвар тархсаны улмаас 12 настай хүү нас барж, халдвар авсан байж болзошгүй 90 хүн эмнэлгийн хяналтад байгаа тухай тус улсын албаны хүмүүс мэдээлэв.Тус улсын Ямало-Ненецийн автономит мужид нянгийн гаралтай, амь насанд хүрэх аюултай энэ өвчин өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр дэгдсэн байна.Тиймээс 160 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.Албаны хүмүүс хэлснээресөн хүн, тэдний дотор дөрвөн хүүхэд халдвар авсан нь тогтоогдсон байна. "Сибирийн яр”-ны халдвар авсны улмаас 2300 гаруй цаа буга үхжээ. Тус мужид ердийнхөөс илүү халж байгаагийн улмаас "Сибирийн яр” дэгдсэн байж магадгүй гэж албаны хүмүүс үзэж буй юм байна. Түүнчлэн цаг агаар хэт халж байгаагийн улмаас тус мужийн мөнх цэвдэг хайлж, энэ халдварт өвчний нянгууд идэвхжсэн гэнэ.Сүүлийн үед тус мужид температур 38°C хэмээс давж халжээ. "Сибирийн яр” хэмээх энэ гоц халдварт өвчин Орост хамгийн сүүлд 1941 онд тархаж байжээ.

Д.Одскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?