📅

Улаанбурханы 1801 тохиолдол бүртгэгдээд байна

🕔 2016/04/22 16:01

4 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Дархан-Уул аймагт Улаанбурханы 1801 тохиолдол бүртгэгджээ. Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 29 хүн хэвтэн эмчлүүлж байна. 0-9 сартай хүүхдэд Улаанбурханы дархлаажуулалтыг хийгээгүй байдаг тул халдвар авсан тохиолдолд маш хүндээр өвдөж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

Тус өвчнөөр өвдсөн хүүхдүүдийг ЭМГ-аас судалгаанд хамруулахад 80 хувь нь гэр бүлийн гишүүдээс халдварыг авсан гэсэн дүн гарчээ. Улаанбурханы эсрэг эмчилгээнд хийдэг витамин А-г 6-59 сартай хүүхдүүдэд уулгахаар төлөвлөсөн тухай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга мэдээллээ.

Тус өвчний тохиолдлын 60 хувийг 16-40 насныхан эзэлж байгаа тул улсын Онцгой комиссоос 5 дугаар сарын 5-15-ны өдрүүдэд 18-30 насны хүмүүсийг Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд хамруулахаар болсон байна. Манай аймагт нэмэлт дархлаажуулалтанд 23681 хүн хамрагдана. Өнөөдрийн байдлаар ЭМГ-аас голомтод байгаа 4095 хүнд дархлаажуулалт хийсэн байна.  

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?