Судалбар зургийн үзэсгэлэнг маргаашнаас үзэх боломжтой
🕔 2016/08/09 15:27
Жил бүр наймдугаар сард уламжлал болон тогтсон нэгэн үзэсгэлэн бол судалбар зургийн үзэсгэлэн. Тэгвэл энэ жил "Этюд-2016” нэртэйгээр маргаашнаас эхлэн "Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд гарах гэж байна.Энэ үзэсгэлэн нь шууд байгаль дээр хийсэн судалбар зургуудаас бүрдэх бөгөөд тухайн үеийн байгалийн агшин, уран бүтээлчийн сэтгэл хөдлөл, чадварыг тодхон харуулдгаараа онцлог юм. Үзэсгэлэнд нас насны уран бүтээлчдийн 60 орчим судалбар зураг байх бөгөөд үзэсгэлэнгээс Монгол орны үзэсгэлэнт байгалийг уран бүтээлч бүр өөрийн өнцгөөс өөр өөр дүрслэлээр зурсаныг харж болох гэнэ. Энэ нь нийт 14 хоногийн турш үргэлжлэх ажээ.
Д.Батскачать dle 12.0