📅

Эрдоган ирэх сард Путинтэй уулзана

🕔 2016/07/27 15:06

Эрдоган ирэх сард Путинтэй уулзана

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ирэх сарын 9-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Санкт-Петербург хотод уулзахаар болжээ. Энэ талаар Туркийн Ерөнхий сайдын орлогч Мехмет Симсек мэдээлэв.Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Туркийн талОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний дараа хоёр улсын харилцаа муудсан. Энэ үеэс харилцааг хэвийн болгох ажиллагаа эхэлснээс хойшхи анхны уулзалт нь энэ юм. Мехмет Симсек ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Аркадий Дворковичтой Москва хотноо уулзахаасаа өмнө "хоёр орон харилцаагаа яаралтай хэвийн болгох хүсэлтэй байгаа” гэж мэдэгджээ. Тэрбээр "ОХУ болманай стратегийн чухалтүнш. Бид харилцаагаа сайжруулж, арваннэгдүгээр сарын 24-ны хэрэг явдал болохоос өмнө тогтоосон харилцаанаас илүү өндөр түвшинд гаргахболно" гэжээ. Харин Дворкович "Бид үр дүнтэй яриа хэлэлцээр хийж, хоёр орны хамтын харилцааг сайжруулах зорилготой” гэсэн байна.

Д.Одскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?