📅

Туркийн Ерөнхийлөгч мэдэгдэл хийв

🕔 2016/07/16 16:24

Туркийн Ерөнхийлөгч мэдэгдэл хийв

 

ӨнөөдөрУлаанбаатар хотынцагаар өглөөний 06:00 цагийн орчимд Бүгд найрамдах Турк улсын цэрэг армийн бүлэглэлийнхэн төрийн эрхийг гартаа авсан хэмээн тус улсын үндэсний телевиз болох "NTV” сувгаар мэдээлсэн. Энэ үеэр тус улсын ерөнхийлөгч Таийп Эрдоган Даламан хотод амарч байсан бөгөөд армийн мэдэгдлийн дараагаар Истанбул хотноо ирж, ард түмнийг энэхүү бослогын эсрэг зогсохыг уриалав.

 

Ерөнхийлөгч Таийп Эрдоган хэлэхдээ "Өнөөдрийн энэ үйлдэл бол зэвсэгт хүчний цөөнхийн цэргийн эргэлт хийх гэсэн оролдого юм. Манай улсын нэгдмэл бүтэн байдлыг устгахад чиглэсэн энэхүү үйлдлийг хийж буй хүмүүст бид бүхэн ард түмнийхээ хамтаар шийтгэл ногдуулна. Турк улс түүхэндээ энэ мэт бослогод амархан бууж өгөх улс биш. Пенсильваниас удирдуулах улс ч биш. Тиймээс бүс нутагт оршин суугаа ард иргэд та бүхнийг нисэх онгоцны буудал, талбайд цугларахыг уриалж байна. Мөн энэ бослогыг гаргаж байгаа цөөн тооны цэргүүдийг танк болон зэвсэгтэйгээ хүрч ирээд юу хийх гэж байна түүнийг ард түмний эсрэг хий гэж хэлье. Учир нь ард түмний дээр оршин тогтнох хүчийг би мэдэхгүй. Цэргийн босогчид аль ч түүхэнд амжилт гаргаж байгаагүй” гэжээ.

 

Яг одоо Турк улсын Анкара болон Истанбул хотноо эмх замбараагүй байдал үүсч буун дуу гарч байна хэмээн CNN агентлаг дамжуулж байна. Түүнчлэн Босфорын хоолойгоор нэвтрэх замын хоёр урсгалыг хааж, Истанбулын цагдаагийн төв байр болон нисэх буудлын гадаа танкууд байрлуулаад байгаа юм. Мөн хамгийн сүүлд төрийн эргэлт хийгч цэргийн армийнхан CNN сувгийн Истанбул дахь байранд дайран орж ажилчдыг нь хүчээр гаргасан байна. Цэргүүдийг орж ирэх үед CNN Turk-ийн хөтлөгч "Бид хэр удаан нэвтрүүлэг явуулж чадахаа хэлж мэдэхгүй байна” хэмээн шууд эфирт ярьж байжээ. Ажилчдыг хөөн гаргасны дараа телевизийн студи хоосон байдалтай цацагдсан хэвээр үлджээ.

 

Харин Туркийн засгийн газраас цэргийн эргэлт хийхээр оролдсон 104 хүнийг Истанбул хотод баривчилаад байгаа ба эдгээр цэргийн удирдагч хэн болохыг хараахан тогтоогоогүй байна хэмээн Анатолиан агентлаг мэдээллээ. Түүнчлэн Туркийн улс төрийн намууд цэргийн эргэлтийг эрс буруутган, мэдэгдэл хийж эхэлжээ. Тэд "Бүгд Найрамдах Турк улсын ардчиллыг тууштай дэмжин, дотоод, гадаадад энх тайвныг тогтоох ёстой. Бид ардчилсан үнэт зүйлсээс ухарч хэрхэвч болохгүй. Бид төрийн эргэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрхэвч ард түмэн рүү буу шагайж болохгүй" гэжээ.

Д.Бат

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?