📅

Нарны эрчим хүчээр ажилладаг онгоц дэлхийг тойрох аялалаа дуусгав

🕔 2016/07/26 11:35

Нарны эрчим хүчээр ажилладаг онгоц дэлхийг тойрох аялалаа дуусгав

 

2015 оны гуравдугаар сарын 9-нд анх дэлхийд урьд өмнө нь хийж байгаагүй нэгэн өвөрмөц нислэг АНЭУ-ын Абу Дабихотоосэхэлсэн билээ. Энэ нь нарны эрчим хүчээр ажилладаг хөдөлгүүртэй"Solar Impulse-II" онгоц дусал ч түлш хэрэглэхгүйгээр дэлхийг тойрч чадах уу гэдэг их сорилын эхлэл байв. Тэгвэл өнөөдөр буюу долоодугаар сарын 26-нд Solar Impulse II онгоц нийт 17 нислэгээр дэлхийг тойроод Абу Даби хотод газардлаа.


CEO Андрей болон Бетранд Пикард нар

Эх сурвалж:http://www.buro247.mn/men/interest/solar-impulse-ii-abu-dabid-gazardlaa.html

 

Нислэгийн баг CEO Андрей болон Бетранд Пикард нараас бүрдсэн бөгөөд тэд төслийн үүсгэн байгуулагчид юм. Тэднийхамгийн урт аялал нь Японоос Хавай хүртэлх Номхон далайн 8924 км замыг 118 цагт туулсан нислэг болжээ. Хэдийгээр"Solar Impulse-II" онгоц сэргээгдэх эрчим хүчээр зогсолтгүй олон цаг агаарт байж чадах техникийн үзүүлэлттэй ч бага орон зайд явах нисгэгчдийн хувьд амарч, хооллохоос эхлээд агаарт удаан байх нь тийм ч амаргүй.

Нарны эрчим хүчээр ажилладаг онгоц дэлхийг тойрох аялалаа дуусгав

 

Solar Impulse II-ын нисгэгч Бертранд Пикардын ургийн бичигт судлаачид, хайгуулчид олон бий. Түүний өвөө нь агаарын бөмбөлөг хөөргөгч, аав нь далай тэнгисийн гүнээр аялагч байжээ.Пикард 1999 онд агаарын бөмбөлгөөр дэлхийг зогсолтгүй нисч тойрох аялал хийсэн бөгөөд тэр үед анх шатахуунгүйгээр дэлхийг тойрох хөлөг бүтээх санаагаа олжээ. Дэлхийг тойрсон, нарны эрчим хүчээр ажилладаг анхны энэ онгоц 72 м хэмжээтэй, далавч нь тэр чигээрээ нарны эрчим хүч хураагуураас бүрдсэн юм. Solar Impulse II онгоц нь өргөнөөрөө Боинг 747 Жумбо жет онгоцноос ч том боловч тус нисэх онгоцны нийт жин нь ердөө 2300 кг аж. Энэхүү хөнгөн жин нь тус онгоцыг 8500м өндөрт хөөрөх боломж олгодог байна.

Нарны эрчим хүчээр ажилладаг онгоц дэлхийг тойрох аялалаа дуусгав

 

Сонирхуулахад "Solar Impulse-2”-ын далавчны шургааг нь2012 онд хугарч, дэлхийг тойрох аялалнь жилээр хойшлогдож байсан юм.

Д.Од

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?