📅

Ф.Конюхов дэлхийг хамгийн богино хугацаанд тойрчээ

🕔 2016/07/25 10:47

Ф.Конюхов дэлхийг хамгийн богино хугацаанд тойрчээ

 

"Мортон” гэдэгагаарын бөмбөлгөөр дэлхийг тойрох аялал хийж буй Оросын нэрт аялагч Федор Конюхов баасан гарагт Австралийн эрэгт хүрчээ. Тэрбээр 11 хоногийн өмнө эндээс аяллынхаа гарааг эхэлсэн юм. 23-ны өдрийн 11 цаг 45 минутад /Москвагийн цагаар 06:45/ Конюховын хөлөглөсөн агаарын бөмбөлөг Австралийн баруун эргийн хамгийн том хот болох Перт хотын дээгүүр 6000 м-ийн өндөрт нисч өнгөрсөн байна. Ингэснээр тэрбээр 11 хоногт 34 мянга 650 км замыг туулсан бөгөөд одоо дэлхийг тойрох аяллаадуусгахын тулд Нортхэм хотоор дайран өнгөрдөг хойд уртрагийн 116 градус, 39 минут, 58 секундын меридианыг огтлон гарах ёстой аж. Энэ газраас Конюхов 12-ны өдөр дэлхийг тойрох аяллаа эхэлжээ. Нортхэм дахьагаарын бөмбөлгийн нислэгийг удирдах төвд ажиллаж буйКонюховын хүү Оскар Конюхов "Нортхэмийн меридианыг ойрын хэдэн цагийн хугацаанд дайран өнгөрнө. Дараа нь буух газраа сонгох хэрэгтэй болно. Хүнгүй зэлүүд, цахилгаан дамжуулах шугамаас холхон газарт агаарын бөмбөлгийг буулгах гэж байна” гэжээ. Ингэснээр Ф.Конюхов агаарын бөмбөлгөөр хамгийн богино хугацаанд дэлхийг тойрсон хүнээр тодорчбайна. Тодруулбал, тэрбээр 34 мянга 700 км зайг 11 хоног 5 цаг 31 минутад туулжээ. Гэхдээ буусных нь дараа мэргэжилтнүүд цаг хугацааг нарийвчлан тодорхойлох аж.Конюховоос өмнө 1999 онд Швейцарийн иргэн Бертран Пикар, Английн иргэн Брайан Жонс нар хамтран 40 мянган км зайг агаарын бөмбөлгөөр 19 хоног, 21 цаг 55 минутанд туулж байсан бол АНУ-ын иргэн Стив Фоссет 2002 онд Конюховын туулсан замыг 13 хоног, 8 цаг, 33 минутанд туулж рекорд амжилт тогтоож байжээ. Дашрамд дурдахад, Ф.Конюхов энэ удаад дэлхийн рекорд тогтоож байгаагаас гадна анх аяллын гараагаа эхэлсэн тэр газартаа ирж бууж байгаа нь гайхамшигтай ховор тохиолдол гэнэ.

Д.Заяаскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?