📅

Хэт даврагчдыг 40 улс санхүүжүүлдэг

🕔 2015/11/17 13:46
Турк улсын Анталья хотноо зохион байгуулагдсан "Их 20” уулзалтын төгсгөлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин олон улсад хандан мэдэгдэл хийсэн тухай "www.telegraph.co.uk” мэдээллээ. Тэрбээр Ойрхи Дорнод гэлтгүй олон улсыг заналхийлж буй Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг хүн төрөлхтөн нэгдэхийг хүсчээ. Путин мөн тус бүлэглэлийг санхүүжүүлэхгүй байхыг олон улсад уриалж "Хэт даврагчдыг дэлхийн 40 улс идэвхитэй санхүүжүүлж байна. "Их 20” холбоонд багтдаг орнууд хүртэл тэднийг санхүүужүүлдэг” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгч сэтгүүлчдэд хэт даврагчдыг санхүүжүүлдэг орнуудыг нэрлэж хэлээгүй ч удирдагчдын хаалттай уулзалтын үеэр дээрх орнуудыг нэрлэсэн гэнэ.

 

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Парис хотноо цуврал халдлага үйлдсэн террористуудыг сүүлийн үеийн зэвсэгтэй байсныг цохон тэмдэглэж, Орос болон АНУ тэргүүтэй холбоотон орнуудыг цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриласан байна. Францын сөнөөгчид өчигдрөөс эхлэн бие дааж тус бүлэглэлд цохилт өгч эхэлсэн. Сирийн Ракка хотноо байрлах хэт даврагчдын гол хуаранг 24 цагийн дотор устгасан болохоо мэдэгджээ.

 

Францын цэргийн ажиллагаа эрчимжсэний дараа хэт даврагчид олон нийтийн сүлжээгээр Парис хотноо дахин халдлага үйлдэхээ сануулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?