МАН-хан Засгийн газрын томилгоог хэрхэн яаж хийхээс ард иргэд эхний үнэлгээгээ тавих болно
Саяхан болж өнгөрсөн сонгуулиар "ХАХНХЯ-ны сайдтан” нийгмийн даатгалын салбараас царцаануудыг нисгэн өөрийн төлөө санал өгүүлсэн гэх мэт яриа намжаагүй байна. Намын эрчүүд нь хүртэл Эрдэнэтэй ил, далд өрсөлдөхгүй гэж чичрэн тэр тойрогт ирэх аавын хүү олдохгүй байсан гэдэг. Ийм хүн л сайдын алба хашин, эмэгтэйчүүдтэй хамаг чадлаараа, хар, цагаан технологи ашиглан өрсөлдөж байлаа гэхээр хожмын үр дүн нь тодорхой гэлтэй.
Одоо С.Эрдэнэ хүүгийн даам гарах цаг өнгөрсөн бололтой. Хүү, хүргэн, эхнэр, хүүхэд, хувийн компаний ажидтнуудаа салбартаа царцааны нүүдлээр дүүргэдэг түүний оронд эмэгтэй сайдтай болох цаг иржээ. Ингэж чадвал улсад ч хэрэгтэй. Олон ч хүн шударга журмаар ажилтай болно. Нэг хүний ноёрхол эцэс болж, нас барсан хүний нэр ашиглан мөнгө олдог, тахир дутуу хүмүүсийн халамжийн мөнгийг хумсалдаг сайдтан гэх мэт явган яриа, маргаан төгсгөл болох биз ээ.
МАН ын өндөр хариуцлагыг үүрч яваа Т.Ганди, Л.Амгалан, Ж.Цолмон зэрэг туршлагатай улс төрч эмэгтэйчүүдээ шинэ Засгийн газартаа оруулж ажиллуулбал мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хялбар болов уу ч гэсэн яриа саарал ордноор таржээ.